{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"Uber Technologies"-ИЙН ХҮЛЭЭЛТЭЭС ДАВСАН ГҮЙЦЭТГЭЛ

"Uber Technologies"-ИЙН ХҮЛЭЭЛТЭЭС ДАВСАН ГҮЙЦЭТГЭЛ


"Uber Technologies" компани Мягмар гарагт 2-р улирлын тайлангаа танилцуулсны дараагаар хувьцааны ханш нь 18.9%-иар өсөж, нэгж хувьцааны ханш 31.85 ам.долларт хүрлээ. Учир нь "EBITDA" буюу хүү, татварын өмнөх ашиг нь Уолл Стритийн шинжээчдийн таамаглалаас өндөр байсан юм. Компанийн ашигт ажиллагаа өсөхөд цар тахал намдаж, аялал жуулчлалын салбар сэргэсэн нь гол нөлөөг үзүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдын дахин хөрөнгө оруулах сонирхлыг татаад байна.

2022 оны 2-р улирлын санхүүгийн онцлох үзүүлэлтүүд:

  • Нийт захиалгын хэмжээ жилийн өмнөх үзүүлэлтээс 33%-иар өсөж, 29.1 тэрбум ам.долларт хүрсэн.
  • Борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 105%-иар өсөж, 8 тэрбум ам.долларыг давсан.

"MKM Partners"-ийн шинжээч Рохит Кулкарни "Uber"-т хийсэн судалгаандаа “Үнийн өсөлтийн үеийн эрэлтийн төлөв, газрын тосны нийлүүлэлтийн хандлага, ашигт ажиллагааны боломж зэрэг "Uber" болон "Lyft" (LYFT)-д нөлөөлж буй макро болон микро асуудлууд нэмэгдэж буйг харгалзан үзэхэд үр дүн нь гайхалтай байлаа” гэж тэрээр судалгаандаа бичжээ. Тэгэхээр ямар ч хүндхэн нөхцөл байдал тулгарсан бууж өгөхгүй, үйл ажиллагааны хүрээгээ тэлсээр байх хэрэгтэй болохын тод жишээ нь "UBER" компани байлаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ