{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 8008 8704, 8000 3146
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ТҮҮНИЙ ХӨРӨНГӨ $71 ТЭРБУМААР БУУРЛАА

ТҮҮНИЙ ХӨРӨНГӨ $71 ТЭРБУМААР БУУРЛАА


2021 оны 10-р сард "Facebook" компани брэндээ шинэчилж "Meta Platforms" болгосон билээ. Тус компани брэндээ шинэчилснээсээ хойш "metaverse"-д илүү төвлөрч ажиллаж байгаа бөгөөд уг чиглэл нь одоогоор тус компанид хараахан өгөөжөө өгөөгүй байна. 

"Meta Platforms"-ийн хувьцааны ханш оны эхэн үеэс хойш 56% орчим унаад байна. Үүнтэй холбоотойгоор тус компанийн 350 сая гаруй хувьцааг эзэмшдэг Марк Зукербергийн хөрөнгө энэ онд 71 тэрбум ам.доллароор буурч нийт хөрөнгө нь 55 тэрбум ам.доллартой тэнцлээ. Ийнхүү түүний хөрөнгө буурснаар тэрээр дэлхийн тэрбумтнуудын дараалалд 20-р байранд орж, 2014 оноос хойших хамгийн доод байранд очлоо. 

"TikTok"-ийн өрсөлдөөн, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал болон "metaverse"-ийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх зэргийг харгалзан үзвэл "Meta Platforms"-д цаашид тулгарах нэлээдгүй сорилт байна.

Source: Bloomberg Billionaires Index

 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Санал болгох мэдээ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКСҮҮД

Хуваалцах
Бусад мэдээ