{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД НЭМЖ ГАРГАСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ АМЖИЛТТАЙ БОЛСОНД ТООЦОЖ, ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

"ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД НЭМЖ ГАРГАСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ АМЖИЛТТАЙ БОЛСОНД ТООЦОЖ, ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ


Image result for монголын хөрөнгийн биржМонголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэлтэй Хөтөлийн "Цемент Шохой" ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 6 сая ширхэг энгийн хувьцааг хаалттай хүрээнд санал болгон гаргахыг СЗХ-ны 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 316 тоот тогтоолоор зөвшөөрсний дагуу тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр явагдаж,  нэмж гаргаж буй үнэт цаасыг нэг бүрийг нь 170 төгрөгөөр амжилттай арилжсан болно. 

Үүний дагуу, СЗХ-ноос тус компанийн нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/4380 тоот албан бичгээр олгосон тул "Цемент шохой" ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нээлээ.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Бусад мэдээ