{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ САЛБАРТ ХАНГАЛТТАЙ ЦЭНЭГЛЭЛТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАА ЮУ?

ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ САЛБАРТ ХАНГАЛТТАЙ ЦЭНЭГЛЭЛТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАА ЮУ?


Цахилгаан автомашины хэрэглэгчид ихэссээр байгаа хэдий ч тус автомашинуудыг цэнэглэх цахилгаан станцын тоо хангалттай их биш байгаа нь цахилгаан автомашиныг нийтийн хэрэглээ болгоход асуудал учруулж байна. 

2021 онд АНУ-д гэхэд цахилгаан болон хосолсон хөдөлгүүрт автомашины борлуулалт 2 дахин нэмэгдэж, 600,000 гаруй болсон билээ. Бензиний үнэ энэ онд өсөлттэй байгаа нь хэрэглэгчдийн шийдвэр гаргалтад нөлөөлж, 2022 онд мөн цахилгаан автомашины борлуулалт ихсэх хүлээлтийг нэмэгдүүлж байна. Женерал Моторс, Форд Мотор гэх мэт автомашины томоохон үйлдвэрлэгч компаниуд нь цахилгаан автомашинд шилжих төлөвлөгөөгөө хурдасгаад байгаа нь цахилгаан автомашины нийлүүлэлт нэмэгдэх хүлээлтийг өндөрсгөж байна. Мөн АНУ нь 2030 он гэхэд нийт автомашиныхаа тал хувийг цахилгаан автомашин болгох төлөвлөгөөтэй байна.

Энэ бүх хүлээгдэж буй эрэлтийг хангахын тулд цахилгаан автомашиныг цэнэглэх станцын тоог нэмэх хэрэгтэй байгаа юм. Байдены засгийн газрын хувьд үүнтэй холбоотойгоор 2030 он гэхэд 500,000 нийтийн цэнэглэгчтэй болох төлөвлөгөөтэй байгаа ба одоогоор үүндээ 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр бэлтгэж байгаа байна. Гэвч “McKinsey & Co” тооцооллоор хэрэв АНУ нь нийт автомашиныхаа тал хувийг цахилгаан автомашин болгох төлөвлөгөөтэй байгаа бол 1.2 сая орчим ширхэг нийтийн цахилгаан станц хэрэгтэй болохыг тооцоолсон (500,000 хангалттай биш) байна.

Одоогоор АНУ-д 93,000 орчим цахилгаан автомашины станц байна. Ихэнх цахилгаан автомашиныг бүрэн цэнэглэхэд хэд хэдэн цаг шаардагддаг тул энэ тоо нь хангалтгүй байхад мөн гол нөлөөг үзүүлж байна. Цахилгаан автомашин хэрэглэгчдийн хувьд машинаа гэртээ цэнэглэх боломжтой хэдий ч зарим хэрэглэгчдийн хувьд тэр бүр гэртээ цэнэглэх боломжгүй байдаг. Мөн хотын төв хэсгээс гадуур хөдөө орон нутагт цэнэглэх боломжгүй байгаа учир станцын тоог нэмэх нь их чухал байгаа юм.

Энэ бүгдээс дүгнэхэд цахилгаан автомашиныг хэрэглэхэд таатай болгохын тулд цахилгаан цэнэглэлтийн станцын тоог нэмэгдүүлэх мөн цахилгаан автомашин үйлдвэрлэгчид цэнэглэлтийн станцаа хөгжүүлж илүү хурдан цэнэглэдэг болох нь хэрэглэгчдийн цахилгаан автомашин унах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ