{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ДУНДАЖ ҮНЭ $60,000

ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ДУНДАЖ ҮНЭ $60,000


Зах зээлд газрын тосны нийлүүлэлт багассантай холбоотой автомашины бензиний үнэ $5 орчимд хүрээд байгаа нь жилийн өмнөх үеийнхээс 58% орчимд өссөн үзүүлэлт юм. Үүнтэй холбоотойгоор цахилгаан автомашины эрэлт ихсэж, томоохон цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн цахилгаан автомашины үнийг нэмж байна. Жишээлбэл, "Tesla Inc." нь автомашиныхаа үнийг $6,000 доллароор ихэсгээд (sticker prices) байгаа нь энэ жилд 3 дахь удаагаа ихэсгэсэн тохиолдол болж байна.

"Rivian" компанийн хувьд, Санхүүгийн захирал Клэр Макдоноу-ийн хэлснээр тус компанийн борлуулалтын урьдчилсан захиалга 3 сараас хойш огцом ихсээд байгаа бөгөөд борлуулалтын дундаж үнэ нь $93,000 байгаа аж. Зах зээл дээр автомашины дундаж үнэ 5-р сарын байдлаар $46,634 байгаа бол цахилгаан автомашины дундаж үнэ $60,984 хүрээд байна. 

Эх сурвалж: Electrek, bloomberg, Edmunds.com

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ