{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 2017 ОНД 12 ХУВИАР ӨСЖЭЭ
Компанийн мэдээ

“ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 2017 ОНД 12 ХУВИАР ӨСЖЭЭ


Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Талх чихэр” ХК-ийн борлуулалтын орлого 2017 онд 12 хувиар өсөж, 36.4 тэрбум төгрөг боллоо. Тус компанийн ерөнхий ба удирдлагын зардал 2016 оныхтой харьцуулахад өөрчлөлт багатай, нэг хувиар өсөж, 6.3 тэрбум төгрөг болсон байна. Харин үйл ажиллагааны бус зардал нь 2.3 дахин нэмэгдэж, 796.6 сая төгрөг болсон талаар санхүүгийн тайландаа дурджээ. Харин цэвэр ашиг 13.8 хувиар буурч, 1.1 орчим тэрбум төгрөг болсон байна. Цэвэр ашгийнхаа 15.4 хувийг ногдол ашигт олгохоор “Талх чихэр” компани шийдвэрлэжээ. Ингэхдээ нэгж хувьцаанд 170 төгрөгийн ногдол ашиг хуваарилах бөгөөд ирэх долоодугаар сарын нэгнээс компани дээрээ олгохоор болсон байна. “Талх чихэр” ХК борлуулалтын 3000 гаруй цэгтэй, нийт 20 гаруй нэр төрлийн талх, 30 гаруй нэр төрлийн нарийн боов, 20 гаруй төрлийн бялуу зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Тус компанийн хувьцааны ханш Монголын Хөрөнгийн биржид сүүлийн нэг жилийн дотор 30 орчим хувиар өсөж, 25 мянга 500 орчим төгрөг болсон байна.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ