{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"SpaceX" КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭ 125 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЛАА

"SpaceX" КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭ 125 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЛАА


Элон Маск эрхмийн удирдлагад байдаг “SpaceX” компанийн олон тэрбум ам.долларын төслүүд нь үргэлжлэхийн зэрэгцээ зардал нь өсөж байгаа тул шинэ санхүүжилт босгож байна. Тус компанийн шинэ санхүүжилтүүд болон төслийн гүйцэтгэлтэй холбоотойгоор “SpaceX” компанийн үнэлгээ 120 тэрбум ам.доллар даваад байна.

Оны эхэн үед тус компани нь 7 хоногт 45 хиймэл дагуул бүтээх чадвартай гэдгээ мэдэгдэж, цаашид хэдэн арван мянган хиймэл дагуул сансарт нисгэх зөвшөөрөл хүсээд байсан билээ. 2022 оны 5-р сарын Харилцаа Холбооны Комиссын мэдээллээс харвал тус компани нь 2,400 гаруй хиймэл дагуулыг бэлэн болгосон байгаа байна. Мөн уг компани нь хэрэглэгчдэд "Starlink" интернэт холболт авах боломжийг олгодог терминалуудыг үйлдвэрлэдэг бөгөөд уг шинэ санхүүжилтүүд нь “Starlink” компанийн өргөн зурвасын интернэт үйлчилгээний хиймэл дагуулын флотод зарцуулагдах хүлээлттэй байна.

Одоогоор “SpaceX” нь Техас мужийн өмнөд хэсгийн ойролцоох газарт “Starship” хөлөг онгоцны дэд бүтцийг барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүр болон бусад техник хэрэгслийг туршиж, үйлдвэрлэж байна. Мөн тус компани нь “Starship”-ийн тойрог (orbital) нислэгүүдийг эхлэх хүсэлтэй байгаа бөгөөд үүнийг Холбооны Нисэхийн Захиргаа (Federal Aviation Administration) судалж байгаа байна.

Элон Маск эрхмийн өөрийн твиттертээ бичсэнээр үйлдвэрлэлд ашиглах түүхий эдийн үнийн өсөлт болон логистик тээвэрлэлтийн зардлууд компанид дарамт учруулж байгаа болохыг мэдэгдсэн. Тиймээс уг асуудал нь шинээр хөрөнгө татан төвлөрүүлэхэд хүргэх гол шалтгаан болоод байгаа байна. Мөн ажиллах хүчээ нэмэгдүүлэх төлөвтэй байгаа бөгөөд тус компанийн веб сайтаас үзвэл одоогоор 850 нээлттэй ажлын байр зарласан байна.

Өнгөрсөн оны “Pitchbook” судалгааны байгууллагын мэдээлснээс үзвэл 100 тэрбум ам.доллароор үнэлэгдээд байсан “SpaceX” компани нь шинэ санхүүжилтүүд болон төслийн гүйцэтгэлтэй холбоотойгоор үнэлгээ нь 120 тэрбум ам.долларыг давлаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 1922


Бусад мэдээ