ШУНХЛАЙ ХХК БОНД ГАРГАХ ЗӨВШӨӨРЛӨӨ АВЛАА
Шунхлай ХХК-иас олон нийтэд нээлттэй хүрээнд бонд гаргах зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос авлаа. Уг үнэт цаасны үндсэн андеррайтераар "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК, туслах андеррайтераар Эс Жи Инвестмент энд Секьюритис ҮЦК ХХК тус тус ажиллах юм. Үнэт цаас гаргагчийн зээлжих зэрэглэлийг Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК-иас “А ТОГТВОРТОЙ” гэж үнэлсэн нь дотоодын зах зээл дээрх хамгийн өндөр зээлжих бүхий үнэт цаас юм.
Үндсэн Андеррайтер: TDB Securities SC
Туслах Андеррайтер: SGI Securities SC
Харилцагч та хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахаас өмнө үнэт цаасны танилцуулга, үйлчилгээний нөхцөл, арилжааны шимтгэлийн мэдээлэл болон тухайн бүтээгдэхүүний өгөөж, эрсдэлийг үнэлэн эцсийн шийдвэрээ гаргаарай.
Энэхүү үнэт цаасны талаар мэдээлэл авах болон хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Холбоо барих
Утас: 7010-0261
И-мэйл: info@tdbsecurities.mn
Хаяг: Худалдаа хөгжлийн банкны төв байр, 2 давхарт
Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19
+976 7010-0261