{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ШИНЖЭЭЧДИЙН АНХААРУУЛЖ БАЙСАНЧЛАН УРСГАЛ ДАНСНЫ АЛДАГДАЛ 1.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖ ӨСЛӨӨ

ШИНЖЭЭЧДИЙН АНХААРУУЛЖ БАЙСАНЧЛАН УРСГАЛ ДАНСНЫ АЛДАГДАЛ 1.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖ ӨСЛӨӨ


Related image2018 оны 11 дүгээр сард төлбөрийн тэнцлийн алдагдал өмнөх сараас 66.5  сая ам.доллароор нэмэгдэж, 117.7 сая ам.доллар хүрсэн байна. Азийн хөгжлийн банк, Олон Улсын Валютын Сангийн таамаглаж байсанчлан урсгал дансны алдагдал тайлант хугацаанд өсөж, 1.5 тэрбум ам.доллар давжээ. Гарах  урсгалыг харвал 2018 оны I-XI сард тээврийн үйлчилгээнд 733 сая ам.доллар зарцуулсан байна. Мөн аялал, жуулчлалд 644 сая ам.доллар, бизнесийн үйлчилгээнд 931 сая ам.доллар зарцуулжээ. Оны эхний 11 сард  Монгол Улс 33.8 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд энэ нь 2017 оны жилийн эцсээс давсан дүн болж байна. Нүүрсний тээвэр экспортын орлогыг  нэмэгдүүлж байгаа ч тээврийн үйлчилгээний зардал өсөж гарах урсгал ч мөн  адил нэмэгдсэн дүр зурагтай байгаа юм. 

Тайлант  хугацаанд худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 673 сая ам.доллароор буурч, 1.1 тэрбум ам.долларын ашигтай байна. Худалдааны тэнцэл буурахад импортын өсөлт голлон нөлөөлсөн гэж Төв банк үзжээ. Тухайлбал, импорт 11  дүгээр сард 38 хувиар өссөн байна. Он гарснаас хойш импортын өсөлт 40  орчим хувийн өсөлтөө хадгалж байгаа юм. Хэдий тийм боловч импортын  өсөлтийн дийлэнх хувийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн  орц эзэлж байна. 

Харин  тайлант хугацаанд нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ өмнөх оны  мөн үеэс 28 хувиар, өмнөх сараас дөрвөн хувиар өсч, тонн тутамд 792  ам.долларт хүрчээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ