{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.01.31 - 2022.02.04
2022.02.07

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.01.31 - 2022.02.04



Бонд
Валют
Купон
Өгөөж
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.75%
3.99%
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.63%
3.67%
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.13%
3.02%
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.52%
0.33%
5
DBM’ 2023
USD
7.25%
3.91%
6
Mongol 2026 (Номад)
USD
5.13%
4.74%
7
MGMTGE' 2024
USD
8.85%
11.15%
8
MMC' 2024
USD
9.25%
22.09%
9
Mongol 2027
USD
3.50%
4.92%
10
Mongol 2031
USD
4.45%
5.37%

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Хөрөнгийн зах зээл тогтворгүй байгаа ч АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлт үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 1.05 хувь, S&P 500 индекс 1.55 хувь, Nasdaq Composite индекс 2.38 хувь, Russel 2000 индекс 1.72 хувь, S&P MidCap 400 индекс 1.74 хувиар тус тус өссөн байна. Мөн өнгөрсөн долоо хоногт S&P 500 индексийн 112 компаниуд 2021 оны жилийн эцсийн тайлангаа тайлагналаа. Зарим компаниудын тайлан хүлээлтээс сайн гарсан нь индексийн өсөлтөд нөлөөлжээ.
  2. Meta Platfrom буюу Facebook компанийн 2021 оны тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрээгүйн улмаас 26 хувийн уналт үзүүлжээ. Amazon компанийн жилийн эцсийн орлого хүлээлтээс өндөр байсан нь Баасан гарагт тус компанийн хувьцааг 13 хувиар өсгөхөд тусалжээ.
  3. Хөдөлмөрийн яамны мэдээлж буйгаар коронавирусийн омикрон хувилбарын нөлөөллийг үл харгалзан 1-р сард 467,000 ажлын байр нэмэгдсэн нь хүлээлтээс 3 дахин их байна. Мөн хөдөлмөрийн цагийн дундаж хөлс өмнөх сараасаа 0.7 хувиар өссөн нь сүүлийн 10 сарын хамгийн өндөр өсөлт болоод байна. Энэхүү цалингийн өсөлт нь АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг 2019 оноос хойших хамгийн өндөр түвшин буюу 1.93 хувьд хүргэсэн байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын бүсийн инфляц 1-р сард 5.1 хувьд хүрч түүхэн дээд хэмжээндээ хүрснээр Европын Төв банкны (ECB) ерөнхийлөгч Christine Lagarde 2022 онд багтаан бодлогын хүүг нэмэгдүүлж магадгүй гэж мэдэгдлээ. Тус мэдэгдлийн дараа Европын хөрөнгийн зах зээл бага зэргийн уналт үзүүллээ. Тухайлбал, STOXX Europe 600 индекс 0.73 хувь, Германы Xetra DAX индекс 1.43 хувь, Францын CAC 40 индекс 0.21 хувиар тус тус буурсан бол Их Британийн FTSE 100 индекс 0.67 хувь, Италийн FTSE MIB индекс бага зэргийн өсөлт үзүүлжээ. Европын бүсийн голлох бондуудын өгөөж инфляцын өсөлтийн дарамт нь Европын Төв банкны мөнгөний бодлогод өөрчлөлт оруулж магадгүй гэсэн болгоомжлолын улмаас өсжээ.
  2. Английн Төв банк ирэх 4-р сард инфляцыг 7.25 хувьд хүрч магадгүй гэсэн хүлээлттэй байгаа учир Төв банкны мөнгөний бодлогын хороо бодлогын хүүгээ 0.25 хувиас 0.5 хувьд хүргэж, сүүлийн 2 сар дараалан хүүг нэмэгдүүллээ. Мөн мөнгөний бодлогын хороо хугацаа нь дуусаж байгаа ЗГҮЦ-ны хөрөнгийг дахин хөрөнгө оруулалт хийхээ зогсоож байгаагаа мэдэгджээ.
  3. Урьдчилсан тооцоогоор Европын бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2021 оны 4-р улиралд 0.3 хувиар өссөн нь 3-р улирлын өсөлт болох 2.3 хувийн өсөлтөөс удаашралтай байна. Шинжээчид энэхүү эдийн засгийн өсөлтийн удаашралыг коронавирусийн халдварын тархалт 4-р улиралд огцом өссөнтэй холбон тайлбарлаж байна. Түүнчлэн, Европын бүсийн эдийн засаг 2020 онд 6.4 хувиар унасан ч, 2021 онд 5.2 хувиар өсжээ. Мөн 2021 оны сүүлийн сард Европын бүсийн ажилгүйдлийн түвшин 7.0 хувьд хүрсэн байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Японы хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт өсөлттэй байсан бөгөөд Nikkei 225 индекс 2.70 хувь, TOPIX индекс 2.86 хувиар тус тус өссөн байна. 2021 оны жилийн эцсийн тайлангаар зарим технологийн компаниудын тайлан сайн гарсан нь хөрөнгийн зах зээлийн өсөлтөд нөлөөлсөн байна. Мөн коронавирусийн тархалт удааширч байгаа тул засгийн газар орон суугч бус гадаадын иргэдийг нэвтрүүлэх эсэхийг ярилцаж байна.
  2. Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.17 хувиас 0.20 хувь хүртэл өссөн нь 2016 оны 1-р сард Японы төв банк сөрөг хүүгийн бодлого явуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Иений ам.доллартой харьцах ханш бага зэрэг чангарч 115.26-д хүрчээ.
  3. Японы Төв банкны дэд ерөнхийлөгч Masazumi Wakatabe  хэлэхдээ инфляцыг зорилтот 2 хувьд хүргэж чадаагүй байхад мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх болоогүй байна.  Мөн тэрээр компаниуд цалингаа нэмэгдүүлэхгүй бол инфляц 2 хувьд хүрэхэд хэцүү байх болно гэжээ. Японы суурь инфляц 12-р сард өмнөх оны мөн үеийнхээс 0.5 хувиар өссөн тул ирэх саруудад хэрэглээний үнийн өсөлт ойролцоогоор 1 хувьд хүрч хурдсаж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Цагаан сарын баярыг тохиолдуулан БНХАУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт амарсан бөгөөд эдийн засгийн 1-р сарын мэдээгээр худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 12-р сарын 50.3-аас 50.1 болж буурсан бол үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэмждэг, үйлдвэрлэлийн бус салбарын үзүүлэлт 52.7-оос 51.1 болж буурсан байна. Шинжээчид, энэхүү бууралтыг оны сүүлээр тус улсад коронавурисийн тархалт ихэссэнтэй холбон тайлбарлаж байгаа бол зарим шинжээчид үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал эдийн засагт нөлөөлж байна гэж үзэж байна. 
  2. Өнгөрсөн жилээс эхлэн хөрвөх чадварын эрсдэлд өртсөн, бэлэн мөнгөний хомстолд орсон БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын борлуулалт буурсаар байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарын 100 том компанийн борлуулалт 1-р сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.6 хувиар буурсан нь 12 дугаар сард 35.2 хувийн бууралтаас өндөр байна.
  3. 2022 оны 2 сарын 4-ний өдөр Бээжин хотноо XXIV удаагийн өвлийн олимп нээлтээ хийсэн бөгөөд олимп 16 өдрийн хугацаанд үргэлжлэх юм байна. Тус олимпд 91 улсын 2871 тамирчид 7 спортын 109 төрөлд медальт байрны төлөө өрсөлдөж байна. Бээжин хотноо 2 дах удаагаа олимп зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний олимп нь 2008 оны Бээжингийн зуны олимп юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ