{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11-08-2021.11.12
2021.11.15

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11-08-2021.11.12



Бонд
Валют
Купон
Өгөөж
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.75%
3.22%
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.63%
2.58%
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.13%
2.12%
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.52%
0.02%
5
DBM’ 2023
USD
7.25%
3.91%
6
MGMTGE' 2022 (Өүлэн)
USD
9.75%
5.58%
7
Mongol 2026 (Номад)
USD
5.13%
4.15%
8
MGMTGE' 2024
USD
8.85%
9.52%
9
MMC' 2024
USD
9.25%
19.55%
10
Mongol 2027
USD
3.50%
4.22%
11
Mongol 2031
USD
4.45%
4.91%

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын инфляц сүүлийн 30 жилийн хамгийн өндөр түвшин болох 6.2 хувьд хүрсэн нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл унахад нөлөөлжээ. Тухайлбайл, Dow Jones (DJIA) 0.63 хувь, S&P 500 индекс 0.31 хувь, Nasdaq Composite индекс 0.69 хувь, Russel 2000 индекс 1.04 хувь, S&P MidCap 400 индекс 0.10 хувиар тус тус бууржээ.
  2. Tesla компанийн гүйцэтгэх захирал Elon Musk 30 тэрбум ам.долларын хувьцаагаа зарах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ олон нийтэд мэдээлэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт 7 тэрбум ам.долларын хувьцаагаа зарсан нь тус хувьцааны ханшийг 15 хувиар унахад хүргэжээ. Мөн энэхүү мэдэгдэл нь S&P 500 индексийн уналтад нөлөөлжээ. 
  3. Инфляцийн өсөлт нь АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг бага зэрэг өсгөж 1.58 хувьд хүргэсэн байна. Мөн инфляцийн өсөлт нь ажлын байрны өсөлтийг удаашруулж байна. 9-р сард 10.4 сая ажлын байр шинээр нэмэгдсэн нь 8-р сарын үзүүлэлтээс доогуур байна.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 0.68 хувь, Германы Xetra DAX индекс 0.25 хувь, Францын CAC 40 индекс 0.72 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.60 хувиар тус тус өссөн бол Италийн FTSE MIB индекс 0.23 хувиар буурчээ. Энэхүү өсөлтөд мөнгөний зөөлөн бодлого болон эдийн засгийн өсөлтийн хүлээлт нөлөөлсөн байна. АНУ-ын инфляцийн мэдээтэй холбоотойгоор 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өссөн нь Европын голлох бондуудын өгөөжийг нэмэгдүүлэхэд хүргэжээ.
  2. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Европын бүс нутаг нь шинэ төрлийн коронавирусын гол төв болж байгааг мэдээлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Германд нийт 50,196 шинэ коронавирусын тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн бусад улс орнуудын хувьд коронавирусийн тархалт өндөр байгаа бөгөөд ИБНВУ-д өдөр бүр 40,000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Европын Холбоо болон засгийн газрууд халдварын хэмжээг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авах шаардлагатай байж магадгүй гэж мэдэгдэв.
  3. Европын холбооноос Европын бүсийн 2021 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 4.8 хувиас 5.0 хувь болгон нэмэгдүүлсэн байна. Учир нь аж үйлдвэрлэлийн хэмжээ хүлээгдэж байснаас бага хэмжээгээр буурчээ. Мөн Европын холбоо Европын бүсийн эдийн засаг 2022 онд 4.3 хувь, 2023 онд 2.4 хувь, инфляци 2021 онд 2.4 хувь, 2022 онд 2.2 хувь, 2023 онд 1.4 хувь болж буурна гэж тооцоолжээ.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ 

  1. Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 болон TOPIX индексүүдийн хувьд өнгөрсөн долоо хоногийн дундуур бага зэрэг унасан ч долоо хоногийн сүүлээр буцаж сэргэжээ. Мөн долоо хоногийн эцэст иений ам.доллартой харьцах ханш 114.05 болж суларсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж ерөнхий тогтвортой байсан бөгөөд 0.07 хувьд хүрсэн байна.
  2. Үйлдвэрлэгчийн үнэ сүүлийн 40 жилийн хугацаанд хамгийн хурдацтай өсөж байна. Энэхүү өсөлт нь түүхий эдийн үнийн өсөлт болон нийлүүлэлтийн сүлжээний сааталтай холбоотой юм. Үйлдвэрлэгчийн үнэ 10-р сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.0 хувиар өссөн байна.
  3. Японы ерөнхий сайд  Kishida 30 орчим их наяд иен (ойролцоогоор 265 тэрбум ам.доллар) бүхий эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа тухай мэдэгдсэн юм. 18 ба түүнээс доош насны хүүхдүүдэд 100,000 иен (ойролцоогоор 880 ам.доллар) бэлнээр олгох болон асран хамгаалагч, цэцэрлэгийн ажилтан, сувилагч нарын цалинг нэмэх зэрэг ажлуудыг энэхүү төлөвлөгөөндөө багтаажээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Бээжингээс үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралд өртсөн компаниудад тусална гэж мэдээлснээр БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 0.95 хувь, Shanghai Composite индекс 1.4 хувиар тус тус өсжээ.
  2. Юанийн ам.доллартой харьцах ханш 6.3961 болж ам.долларын эсрэг бага зэрэг чангарсан бол үйлдвэрлэгчийн үнийн өсөлтөөс шалтгаалан БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 4 cуурь нэгжээр өсөж 2.946 хувь дээр хаагдсан байна.
  3. БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) 10-р сард өмнөх оны мөн үеийнхээс 13.5 хувь, 9-р сард 10.7 хувиар өссөн нь сүүлийн 26 жилийн дээд төвшинд хүрсэн байна. Шинжээчид БНХАУ-ын эрэлт гадаад зах зээлд их байгаа тул инфляцийг экспортлох боломжтой гэж үзэж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө


Бусад мэдээ