{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.09.27-2021.10.01
2021.10.04

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.09.27-2021.10.01



Бонд
Валют
Купон
Өгөөж
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.75%
2.94%
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.63%
2.22%
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.13%
1.77%
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.52%
0.02%
5
DBM’ 2023
USD
7.25%
3.65%
6
MGMTGE' 2022 (Өүлэн)
USD
9.75%
6.94%
7
Mongol 2026 (Номад)
USD
5.13%
3.85%
8
MGMTGE' 2024
USD
8.85%
9.32%
9
MMC' 2024
USD
9.25%
13.78%
10
Mongol 2027
USD
3.50%
4.03%
11
Mongol 2031
USD
4.45%
4.81%

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт огцом уналтыг үзүүллээ. Nasdaq Composite индексийн хувьд 2-р сараас хойшх хамгийн том уналтыг үзүүлсэн долоо хоног боллоо. Харин S&P MidCap 400 болон Рассел 2000 индексүүдийн хувьд бага хэмжээний уналтыг харууллаа. Тодруулбал, Dow Jones (DJIA) 1.36 хувь, S&P 500 индекс 2.21 хувь, Nasdaq Composite индекс 3.20 хувь, S&P MidCap 400 индекс 0.58 хувь, Russel 2000 индекс 0.29 хувь тус тус өсөлттэй байлаа.
  2. АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж долоо хоногийн дундуур 3 сарын дээд төвшинд хүрсэн ч долоо хоногийн төгсгөлийг өмнөх долоо хоногтой ойролцоо дүнгээр өндөрлүүллээ. Мөн өнгөрсөн долоо хоногт болсон холбооны нөөцийн сангийн /ХНС/ бодлогын мэдэгдлийг хөрөнгө оруулагчид өөдрөгөөр харж байна. Уулзалтын дараа бодлого боловсруулагчид богино хугацааны хүүгийн хүлээлтээ бага зэрэг нэмэгдүүлж, сар бүрийн хөрөнгийн худалдан авалтаа бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
  3. 8-р сарын байдлаар сүүлийн 12 сарын хугацаанд инфляцийн төвшин 3.6 хувиар өссөн байна. Мөн ХНС-с нийлүүлэлтийг хязгаарлахыг тасралтгүй мэдээлэлж байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна. Үүнтэй холбогдуулан Nike, Bed Bath & Beyond, Kohl’s-ийн компаниудын хувьцаа нийлүүлэлтийн сүлжээний дарамт болон хөдөлмөрийн зардал нэмэгдсэн тухай мэдээлсний дараа огцом буурсан байна. Инфляцийн асуудал иргэдийн ихээхэн анхаарал татаж байгаатай холбогдуулан  Мичиганы их сургуулийн тэргүүлэх судлаач “инфляци өсөж, цалингийн өсөлт удааширч, иргэдийн амьжиргааны төвшинд сөргөөр нөлөөлж байна" гэж үзжээ.

Индекс
Хаалтын ханш
7 хоногийн өөрчлөлт
Өөрчлөлтийн хувь
1
DJIA
34,326.46
-471.54
-1.36%
2
S&P 500
4,357.04
-98.44
-2.21%
3
Nasdaq Composite
14,566.70
-481
-3.20%
4
S&P MidCap 400
2,683.65
-15.73
-0.58%
5
Russell 2000
2,241.63
-6.44
-0.29%

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл огцом уналаа. Шинжээчид энэхүү уналтыг эдийн засгийн өсөлтийн удаашрал болон инфляцийн өсөлтийн айдастай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Европын STOXX Europe 600 индекс 2.24 хувь, Германы Xetra DAX индекс 2.42 хувь, Францын CAC 40 индекс 1.82 хувь, Италийн FTSE MIB индекс 1.36 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.36 хувиар тус тус унав.
  2. Холбооны нөөцийн сангаас АНУ мөнгөний бодлогоо 11-р сараас чангална гэсэн хүлээлт үүсгэснээс болоод дэлхийн зах зээл дээр бондын өгөөж өссөн нь Европын бүсийн голлох бондуудын өгөөжийг өсөхөд хүргэжээ. Түүнчлэн Германы инфляци 29 жилийн дээд төвшин болох 4.1 хувьд хүрсэн нь бондын өгөөжийн өгөөжийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна.
  3. Европын бүсийн хэрэглээний үнэ 8-р сард 3.4 хувиар өссөн нь өмнөх сараас 3 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь 2008 оны 9-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Эрчим хүчний өндөр өртөг нь энэхүү өсөлтийн томоохон хэсэг байлаа. Мөн суурь инфляци 1.6 хувиас 1.9 хувь хүртэл өссөн байна. Суурь инфляци гэдэг нь хэрэглээний барааны сагснаас үнийн хэлбэлзэл ихтэй зарим барааг хасаж үнийн төвшин тооцсоныг хэлдэг.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Японы хөрөнгийн зах зээл АНУ-ын зах зээлийг дагаж долоо хоногийн турш уналттай байлаа. TOPIX индекс нь долоо хоногийн турш ойролцоогоор 5 хувь, Nikkei 225 индекс 4.89 хувь тус тус буурсан байна. Иений ам.доллартой харьцах ханш 111.2 байсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бараг л өөрчлөгдөөгүй бөгөөд 0.055 хувь дээр хаагдав.
  2. Гадаад хэргийн сайд асан Fumio Kishida Японы Ерөнхий сайдын албан тушаалыг Yoshihide Suga-с залгамжлах нь бараг тодорхой болж байна.
  3. Японы Төв банкны дарга Haruhiko Kuroda-н хэлж байгаагаар Ерөнхий сайд солигдох нь Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлогод өөрчлөлт оруулахгүй гэжээ. Төв банк зээлийн хүүгээ маш бага байлгахын зэрэгцээ актив худалдан авах хөтөлбөрөө одоогийн төвшинд хэвээр үргэлжлүүлэхээ зарлалаа. Японы инфляци Төв банкны зорилтоос доогуур төвшинд байгаа бөгөөд үнийн тогтвортой байдлын 2 хувьд хүргэх зорилгоо аль болох хурдан биелүүлэхийн тулд мөнгөний бодлогыг тууштай баримталсаар байх болно гэж Төв банкнаас мэдэгдсэн байна.

ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Хятадын Hang Seng индекс өнгөрсөн долоо хоногийн турш 1.59 хувиар өссөн байна.  Shanghai Composite индекс 1.24 хувиар унасан бол CSI 300 индекс 0.64 хувийн бага зэргийн өсөлтийг үзүүллээ. 10 сарын 1-ны өдөр БНХАУ-ын Үндэсний өдөр тохиож байгаатай холбогдуулан хөрөнгийн зах зээл 10 сарын 7-нийг хүртэл амрахаар байна.
  2. БНХАУ-ын бондын зах зээлд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өмнөх долоо хоногийн 2.92 төвшингээс бараг өөрчлөгдсөнгүй. Юанийн ам.доллартой харьцах ханш 0.3 хувиар чангарч 6.447 хүрсэн байна.
  3. Лхагва гаригт Хятадын үл хөдлөх хөрөнгийн томоохон төлөөлөл болох Evergrande групп нь өрийн дарамтаа бууруулах зорилгоор Shengjing банкны хувьцааныхаа 20 орчим хувийг төрийн өмчит компанид 1.5 тэрбум доллараар зарах болсноо мэдээлэв. Энэ мэдээлэл нь хөрөнгө оруулагчдад Evergrande группын талаар багахан найдвар өгөв. Бээжингийн зүгээс засгийн газрын өмчит компаниуд болон төрийн өмчит хөрөнгө оруулагчдыг Evergrande группын зарим хөрөнгийг худалдаж авахыг шаардаж байгааг шинжээчид онцоллоо.

Эх сурвалж: Troweprice.com


Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ