{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ИННОВАЦИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 53-Т ЖАГСЧЭЭ

ОЛОН УЛСЫН ИННОВАЦИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 53-Т ЖАГСЧЭЭ


Олон улсын инновацийн индекст Монгол Улс 35.9 оноогоор 53-т жагссан байна. Тайланд Монгол Улсад технологи бизнесийн түвшинд хөгжиж буй ч гарааны бизнесийг бодлогоор дэмжих болон улс төрийн нөхцөл тааруу байгааг тодотгожээ.

Image2018 оны индексийг Швейцарь улс 68.4 оноо авч тэргүүлсэн бол Нидерланд 63.3, Швед 63.1 оноогоор удаалжээ. Ази, номхон далайн бүс нутгийг Сингапур улс 59.8 оноогоор тэргүүлж тавдугаарт бичигдсэн байна.  Харин сүүлийг Йемен улс 15  мушгижээ.

Тайланд манай улсыг дүгнэхдээ, "Зүүн өмнөд Азийн бусад орнуудыг бодвол Монгол Улсын хувьд жижиг дунд бизнест зориулсан хөнгөлөлттэй зээлийн нөхцөл боломжийн хэмээн гарсан байна. Харин шинэ технологи, үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр ажиллаж буй ч төрийн нэгдсэн зохицуулалт байхгүй, их, дээд сургуулийн түвшинд судалгаа дутмаг, боловсон хүчнийг нэмэгдүүлж сургах шаардлагатай" гэжээ.

Судалгааг улс төр, хүний хөгжил болон дэд бүтэц,  бизнес, зах зээлийн орчин, технологийн салбарын мэдлэг, бүтээлч үйлдвэрлэл зэрэг долоон шалгуур үзүүлэлтээр улс орнуудыг эрэмбэлэн жагсаадаг байна.

Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, Олон улсын телекоммуникацийн холбооны дэмжлэгтэйгээр Корнеллийн их сургууль, Европын бизнесийн удирдлагийн хүрээлэн дээрх судалгааг боловсруулдаг бөгөөд дэлхийн 126 орныг хамруулжээ. 


Эх сурвалж: Montsame.mn 


Бусад мэдээ