{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
НИЙЛҮҮЛЭЛТЭЭС ГАРАЛТАЙ ДЭЛХИЙ ДАХИНЫ ӨНДӨР ИНФЛЯЦ

НИЙЛҮҮЛЭЛТЭЭС ГАРАЛТАЙ ДЭЛХИЙ ДАХИНЫ ӨНДӨР ИНФЛЯЦ


Улс хоорондын нийлүүлэлтийн нарийн уялдаа холбооны доголдол нь дэлхий даяар өндөр байгаа инфляцын гол шалтгаан юм.

Цар тахлын сөрөг нөлөөнөөс үүссэн хөл хорио, нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь дэлхий даяарх өндөр инфляцын эхлэл болсон билээ. Түүний дараа сөрөг нөлөө арилаагүй байхад эхэлсэн ОХУ, Украин хоорондын мөргөлдөөн, дайныг эсэргүүцсэн улс орнуудын хориг арга хэмжээ нь доголдлыг илүү ихэсгэж, дийлэнх улс орнууд өнөөдөр өндөр инфляцтай тэмцэж байна.

9-р сарын байдлаар авч үзвэл АНУ-ын төв банк 8-р сарын инфляцын түвшин 8.3%-тай гарсны эсрэг бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр дахин өсгөсөн. Энэ нь тус улсын төв банкны инфляцыг дарахаар өсгөж буй энэ жилийн 5 дах бодлогын хүүгийн өсгөлт болоод байна. Суурь инфляц төсөөллийн дагуу буураагүй тул ирэх 11, 12 сарын хурлаар бодлогын хүүгээ тус бүр 50 суурь нэгжээр өсгөж зорилтот хүүг 4.0%-4.25%-д хүргэх нь ерөнхийдөө ойлгомжтой байна. (АНУ-ын зорилтот инфляцын түвшин 2% юм.)

Евро бүсийн хувьд уг сөрөг нөлөөллүүдэд тэсвэртэй болохоо харуулж эдийн засаг нь өсөлттэй хэвээр байна. Гэсэн хэдий ч Европын орнуудын хувьд зөрүүтэй байдал их байна. Жишээлбэл, Испани, Итали зэрэг улс орнуудын хувьд үйлчилгээний идэвхтэй холбоотойгоор эдийн засгийн идэвхжил нь сайн байгаа бол ОХУ-ын байгалийн хийн импортын нөлөөнд шууд автаж буй улс орнуудын (Герман улс) эдийн засаг зогсонги байдалтай байна. Эрчим хүчний нийлүүлэлтээс хэт их хамааралтай байдал нь инфляц цаашид өссөөр байх төсөөлөл үүсгэж байгаа тул Европын төв банк 9-р сард мөн 75 суурь нэгжээр өсгөсөн.

Монгол улсын инфляцын өсөлтөд мөн адил олон улсад геополитикийн таагүй нөхцөл байдал үүсэж дэлхийн зах зээл дээрх түүхий эд, хүнсний үнэ өссөн, Европоор дайран өнгөрдөг тээвэр логистикийн нөхцөл байдал муудсан зэрэг нь гол нөлөөтэй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ