{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
NETFLIX-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 2022 ОНЫ 3-Р УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ДАРААГААР ӨСЛӨӨ

NETFLIX-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 2022 ОНЫ 3-Р УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ДАРААГААР ӨСЛӨӨ


2022 оны эхний хагас жилд захиалагчдын тоогоо алдсан Netflix компанийн хувьцааны ханш сүүлийн 1 жилд 38% орчмоор унасан билээ. Харин 2022 оны 4-р улиралд захиалагчдын тоо Wall Street-ийн шинжээчдийн таамгаас өндөр байснаар Пүрэв гарагийн үндсэн цагийн дараах арилжаагаар хувьцааны ханш нь 6.1%-иар өсөж 335 ам.долларт хүрлээ.  

Тус компанийн захиалагчдын тоо 2022 оны сүүлийн хагас жилд ихээр нэмэгдсэн боловч сүүлийн жилүүдэд нэмэгдсэн шинэ захиалагчдын хэмжээндээ хүрээгүй хэвээр байна. 2022 оны тайлант жилийн эцсээр дэлхий даяарх Netflix-ийн нийт захиалагчдын тоо 231 сая байна. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ