{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"НЭГ ЗОРИЛГО-НЭГДСЭН ШИЙДЭЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

"НЭГ ЗОРИЛГО-НЭГДСЭН ШИЙДЭЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ


Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Арилжааны төлбөр тооцоо ХХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг хөрөнгийн зах зээлийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагууд хамтран “Нэг зорилго - Нэгдсэн шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Сангийн яамны “Түшээ танхим”-д амжилттай зохион байгууллаа.

“Нэг зорилго-Нэгдсэн шийдэл 2019” хэлэлцүүлэгт оролцогчид “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэл”, “Хөрөнгийн зах зээлийг дэмжих татварын орчинг бий болгох нь", “Бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлт болон чанарыг сайжруулах нь”, “Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжих нь”, “Хөрөнгийн зах зээлийн өртөг зардлыг бууруулах нь” сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, санал солилцов. 

Хэлэлцүүлгээр Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид, үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, гарц шийдлийг хамтран хэлэлцэж, холбогдох зөвлөмжийг гаргаж цаашид нэг зорилготойгоор хамтран ажиллахаар боллоо. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ