{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Moody's Investors Service агентлаг Mongolian Mining Corporation (MMC)-ийн зээлжих зэрэглэлийг бууруулах төлөвтэй байна

Moody's Investors Service агентлаг Mongolian Mining Corporation (MMC)-ийн зээлжих зэрэглэлийг бууруулах төлөвтэй байна


4-р сард Монголиан майнинг корпорэйшн (MMC) 2024 онд дуусах 9.25%-ийн купонтой ам.долларын бонд дээрээ тавьсан тендер саналаа цуцалсан билээ. Уг тендер санал нь хөрөнгө оруулагчдад одоогийн бондыг нэгжийн үнийг нь 1,000 ам.доллароор (par value $100) худалдан авах санал, одоогийн бондыг дуусах хугацаа хүртэл эзэмших санал болон одоогийн эзэмшиж буй бондыг шинэ бонд руу хөрвүүлэх саналыг дэвшүүлээд байсан юм.

Тендер санал цуцлагдсанаар шинэ бондын санхүүжилт босгох хугацаа хойшлогдсон юм. Үүнтэй холбоотойгоор Moody's агентлаг 2024 онд дуусах бондын дуусах хугацаа ойртож байгаа тул тус компанийн хөрвөх чадварт эргэлзэж зээлжих зэрэглэлийг бууруулахаар төлөвлөөд байгаа аж. Тодруулбал, Moody's агентлаг хөрвөх чадвар, ирэх улирлуудын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ, бэлэн мөнгөний үлдэгдэл, нөөц зэрэг сул байгааг тооцоолж зээлжих зэрэглэлийг бууруулах төлөвтэй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ