{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ


Дэлхийн 3-н том зээлжих зэрэглэлийн агентлагийн нэг болох "S&P Global Ratings" Монгол улсын урт болон богино хугацааны зээлжих зэрэглэлийг "B" буюу хэтийн төлөв тогтвортой хэмээн 7 сарын 21-ний өдөр мэдэгдлээ. Тус "B" үнэлгээ нь бизнес, санхүү, эдийн засгийн таагүй нөхцөл байдалд тус улсыг илүү өртөмтгий болохыг тодорхойлдог боловч одоогоор санхүүгийн амлалтаа биелүүлэх чадвартайг давхар илэрхийлж буй үзүүлэлт юм.

Үнэлгээнд нөлөөлсөн голлох үзүүлэлтүүд:

- "S&P Global Ratings" нь Монгол улсын эдийн засгийг 2022 онд БНХАУ дахь хилийн хязгаарлалттай (түүхий эдийн экспортын нөлөө) холбоотойгоор бага хэмжээнд буюу 2.5%-аар өсөх хүлээлттэй хэмээн үзсэн байна. Харин 2023 онд хилийн хязгаарлалт хэвийн болж, экспорт сэргэх хүлээлттэйгээр Монгол улсын эдийн засгийг 6.0% хүртэл өсөх боломжтой гэж тэмдэглэсэн байна.

- "S&P Global Ratings" нь Монгол улсын засгийн газрын төсвийн гүйцэтгэлийг хэвийн үргэлжилнэ хэмээн харж буй нь үнэлгээнд сайнаар нөлөөлсөн байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ