{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАРГАСАН "ДИМ САМ" БОНДЫН ХУГАЦАА ЭНЭ САРЫН 30-НД ДУУСНА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАРГАСАН "ДИМ САМ" БОНДЫН ХУГАЦАА ЭНЭ САРЫН 30-НД ДУУСНА


2015 онд Монгол Улсын Засгийн газрын  олон улсын зах зээлд юаниар гаргаж байсан “Дим Сам” бондын хугацаа зургаадугаар сарын 30-наар дуусаж байна. Хоёрдогч зах зээлд “Дим Сам” бондын үнэ ханш 100 ам.доллар орчимд хэлбэлзэж байгаа нь он гарснаас хойш 0.6 хувиар буурсан дүн болж байна. Хоёрдогч зах зээлээс худалдан авагчдын шаардах өгөөж зургаадугаар сар гарсаар дээд түвшинд хүрч  10 хувь даваад байсан бол сүүлийн хөдөлгөөнөөр найман хувьтай байна. Шаардах өгөөж өндөр байх тусам хөрөнгө оруулагчид тухайн үнэт цаасыг эрсдэлтэй гэж үзэж байгааг илэрхийлдэг. Харин хоёрдогч зах зээлд худалдах сонирхолтой хөрөнгө оруулагчдын санал болгож буй өгөөжийн түвшин -11.5 хувьтай байна. “Дим Сам” бондыг анх 7.5 хувийн хүүтэй гаргаж байв. Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд “Гэрэгэ” бонд гаргаж 800 сая ам.долларын санхүүжилт татсан бөгөөд энэхүү бондын санхүүжилтээр “Дим Сам” бондын 160 гаруй сая ам.долларын эргэн төлөлтийг хийж гүйцэтгэхээр болсон юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр энэ зургаадугаар сард нийт 750 тэрбум төгрөгийн өр дарна. Үүнээс 620 тэрбум төгрөгийг үндсэн төлбөрт, 130 тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлөх юм байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ