{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"МОНГОЛ ШУУДАН" ХК-ИЙН САНХҮҮГИЙН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА

"МОНГОЛ ШУУДАН" ХК-ИЙН САНХҮҮГИЙН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА


Related image“Монгол шуудан” ХК хот, хөдөө орон нутагт байрлах нийт 39 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

2018 оны эхний хагас жилийн байдлаар борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32.1 хувиар өсч 7.8 их наяд төгрөгтэй, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 29 хувиар өсч 6.7 их наяд төгрөгтэй тэнцжээ. Нийт борлуулалтын орлогын 70 орчим хувийг ложистикийн үйлчилгээний орлого бүрдүүлж байна. Замын-Үүд – Улаанбаатар – Алтанбулаг чиглэлд нийт 8,100 орчим тонн ачаа бараа тээвэрлэж, 1.2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.2 дахин өсжээ. Мөн БНХАУ, ОХУ хоорондын транзит орлогыг 455.8 сая төгрөгөөр төлөвлөж байсан ч, ачааллыг зөв, оновчтой зохион байгуулан ажилласны үр дүнд төлөвлөгөөг 410%-аар давуулан биелүүлж, 1.8 тэрбум төгрөгийн орлого олсон. Ингэснээр нийт ашиг 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэж 55.1 хувиар нэмэгдсэн байна.

Энэ оны эхний хагас жилд ерөнхий ба удирдлагын зардал 46.3 хувь буюу 148.1 сая төгрөгөөр буурч, гадаад валютын ханшийн зөрүүний алдагдалгүй ажилласнаар “Монгол шуудан” ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.2 хувиар өсч 906.7 сая төгрөгт хүрлээ.


Эх сурвалж: Ти Ди Би Капитал


Бусад мэдээ