{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
MMC ЭРДЭНЭ РЕСУРС КОМПАНИД СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ

MMC ЭРДЭНЭ РЕСУРС КОМПАНИД СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ


Монголиан майнинг корпорэйшн (MMC) Хөндий ашигт малтмалын талбайн ажлыг хөгжүүлэх зорилгоор Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (TSX: ERD, MSE: ERDN) компанид стратегийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

Стратегийн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ММС нь "Эрдэнэ Ресурс" компанийн 100% охин компани болох "Эрдэнэ Монгол" ХХК-д (EM) 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тус компанийг хамтран эзэмших хэлцлийг дараах гурван үе шаттайгаар хийхээр эхэлж байна.

1-р үе шат

Баян Хөндийн алтны төслийн ашиглалтын хугацаа, төслийн үр ашиг, амьдрах чадварыг тодорхойлох урьдчилсан судалгааг санхүүжүүлэх зорилгоор 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх.

2-р үе шат

Монголиан майнинг корпорэйшн (MMC) Баян Хөндийн алтны төслийн шинэчилсэн бодит байдлын үнэлгээ гарсны дараа 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.

3-р үе шат

2023 оны 3-р улиралд дуусгахаар төлөвлөж буй Баян Хөндийн алтны төслийг өөрийн хөрөнгөөр хангах шийдвэр гарсны дараа Монголиан майнинг корпорэйшн (MMC) 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.

Гэрээний дагуу Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн "Эрдэнэ Монгол" ХХК-ийн (EM) 50%-ийн хувьцааг өөртөө үлдээх бөгөөд EM компанийн эзэмшиж буй бүх лиценз болон 400,000 унц алт олборлосны дараах 5 километр доторх лицензүүдээс 5.0%-ийн NSR роялти авах болно.

Source: erdene.com

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ