{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД


Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд нь Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ын 2.2, 2.4 дэх заалтын дагуу компанийн хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа 8 дугаар сарын 01-ний өдөрт багтаан МХБ-д ирүүлэхээр заасан байдаг.

Монголын хөрөнгийн биржийн зүгээс тайлан ирүүлээгүй компаниудад 8 дугаар сарын 10-ны дотор ирүүлэх хугацаа олгож байна. Иймээс хувьцаат компанийн олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж, үйл ажиллагааны тайлангаа заасан хугацаанд багтаан ирүүлнэ үү.

Хэрэв заасан хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монголын хөрөнгийн биржийн зүгээс зөрчлийн талаар олон нийтэд болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон Бүртгэлийн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхаарна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



Бусад мэдээ