{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ЛЭНДМН ББСБ" ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫН ХЭМЖЭЭ ЭХНИЙ ӨДӨР 900 САЯ ТӨГРӨГ ХҮРЭВ
Хувьцааны зах зээл

"ЛЭНДМН ББСБ" ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫН ХЭМЖЭЭ ЭХНИЙ ӨДӨР 900 САЯ ТӨГРӨГ ХҮРЭВ


"Лэндмн" аппликейшнээр дамжуулан бичил хэрэглээний зээл олгодог "Лэндмн ББСБ"-ын анхдагч зах зээлийн захиалга Монголын хөрөнгийн бирж дээр нээгдлээ. Захиалгыг III сарын 7-ны 13.00 цаг хүртэл авах бөгөөд эхний өдрөө захиалгын хэмжээ 900 сая төгрөг хүрээд байгааг Монголын хөрөнгийн бирж мэдээллээ. Захиалгыг "Лэндмн" аппликейшн ашиглан өгөх боломжтой гэдгийг компани онцолж байгаа юм. Үүнээс гадна андеррайтер компани болох "Мирэ Эссет Секьюритис Монгол" ҮЦК болон бусад ҮЦК-аар дамжуулан захиалах боломжтой. Хувьцааны эрэлтийн хувьд, захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давбал хөрөнгө оруулагчдын тооноос хамаарч хувь тэнцүүлэн хуваарилахыг МХБ мэдэгдсэн. "Лэндмн ББСБ" нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгож, таван тэрбум төгрөг татан төвлөрүүлснээр зээлийн эх үүсвэр буюу бизнесээ өргөжүүлэхэд ашиглах аж. Үүнээс 2.5 тэрбум төгрөгийг олон нийтээс, үлдсэн 2.5 тэрбум төгрөгийг тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлэх юм байна. Өнөөдөр БНСУ-ын "Rhinos Asset Management" компани стратегийн хөрөнгө оруулалт хийж, нэг тэрбум төгрөг байршуулсныг "Мирэ Эссет Секьюритис Монгол" ҮЦК мэдэгдлээ.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ