{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
КРИПТО КОМПАНИУДЫН СПОРТООР ДАМЖУУЛЖ БУЙ ЗАР СУРТАЛЧИЛГАА

КРИПТО КОМПАНИУДЫН СПОРТООР ДАМЖУУЛЖ БУЙ ЗАР СУРТАЛЧИЛГАА


"Bloomberg"-ийн судалгаагаар крипто компаниуд сүүлийн 18 гаруй сарын хугацаанд спортын багуудтай хамтарч 2.4 гаруй тэрбум ам.долларын сурталчилгаа хийсэн байна. Эдгээр сурталчилгаанууд нь спорт багуудын өмсгөл, спорт ордон дах крипто компаниудын лого, тоглолтын завсарлагааны үеийн сурталчилгаа зэргээр гараад байна.

Спортын томоохон одуудын крипто компаниудтай хамтарч буй хэлцлээс жишээ дурдвал, "Binance" бирж хөлбөмбөгийн од тамирчин Криштиану Роналду эрхэмтэй Африкийн Үндэстнүүдийн цомын төлөөх тэмцээнд хамтарч ажилласан. "Coinbase" бирж "NBA"-ийн од тамирчин Кевин Дурант эрхэмтэй хамтарч ажилласан зэрэг орж болно. Мөн "NBA" албан бус мэдээллээр "Coinbase" биржтэй 4 жилийн 200 сая орчим ам.долларын гэрээтэй ажиллаж байна.

Крипто компаниуд хэдийгээр зар сурталчилгаандаа их хэмжээний мөнгө зарцуулж байгаа хэдий ч энэ нь түр зуурынх байж болох юм. Учир нь крипто зах зээл тогтвортой өсөлттэй байх эсэх нь эргэлзээтэй байна. 2022 оны хувьд крипто зах зээл уналтай байж, биржүүд дээрх арилжааны идэвх эрс буураад байна.

Эх сурвалж: Bloomberg

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ