{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.02.06 - 2022.02.10

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.02.06 - 2022.02.10


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,812.4 нэгжид хүрч, 0.6%-ийн бууралттай хаагдлаа. 
  2. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2023 оны 1-р сард Монгол улсын инфляцын түвшин 12.3%, Улаанбаатар хотын инфляцын түвшин 12.0%-д хүрч тус тус буурлаа. Монгол улсын зорилтот инфляцын түвшин 6.0%(+-2.0%) болохыг харгалзан үзвэл инфляцын дарамт үргэлжилсэн хэвээр байна.
  3. Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.3%-иар суларч, 1 ам.доллар 3,506.9 төгрөгтэй тэнцсэн бөгөөд БНХАУ-ын юанийн эсрэг 0.5%-иар чангарч, 1 юань 515.8 төгрөгтэй тэнцлээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийн жишиг индексүүд 7 хоногт бууралттай байлаа. Хувьцаануудыг салбараар нь ангилбал эрчим хүчний салбарын хувьцаанууд өсөлттэй байсан бол бусад салбарууд ойролцоо хэмжээнд уналттай байв. Эрчим хүчний салбар 7 хоногт өсөлттэй байхад БНХАУ-аас цар тахлын хязгаарлалтаа сулруулж эдийн засгийн өсөлтөө дэмжиж байгаа болон Турк улсад газар хөдөлж Ceyhan газрын тосны хоолой түр хугацаанд хаагдахаар болсон нь гол нөлөөг үзүүллээ.
  2. Лхагва гарагт Google-ийн толгой компани Alphabet хиймэл оюун ухаан дээр суурилсан шинэ технологи болох "Bard"-ийг албан ёсоор танилцууллаа. Тус өдөр "Bard" сурталчилгааны бичлэг дээр буруу мэдээлэл хуваалцсан нь Alphabet-ийн (Google-ийн толгой компани) хувьцааны ханш 10% орчмоор буюу тус компани зах зээлийн үнэлгээгээ 100 тэрбум ам.доллароор алдахад шууд нөлөөллөө. 
  3. Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) тэргүүн Вашингтоны эдийн засгийн клубт яриа өгөхдөө инфляцын буурах үйл явц эхэлсэн хэмээн дахин мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлөө.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Томоохон төв банкнуудын бодлогын хүүгийн хоцрогдолтой нөлөө эдийн засгийн өсөлтийг сааруулна гэх айдас хөрөнгө оруулагчдад байгаа нь Европын хувьцааны зах зээлийн жишиг индексүүд 7 хоногт бууралттай байхад нөлөөллөө. 
  2. Европын төв банкны бодлого боловсруулагчид инфляцын түвшин зорилтот хэмжээнээс хэт өндөр байгааг онцолсоор байна. Тодруулбал, Европын төв банкны бодлого боловсруулагч Изабель Шнабел инфляцын дарамт өндөр байгааг 7 хоногт зах зээлд сануулсан юм.
  3. Шведийн төв банк буюу Riksbank бодлогын хүүгээ дахин 0.5%-иар өсгөж хүүгийн түвшнийг 3.0%-д хүргэлээ. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. "NIKKIE 225" индекс 0.6%, "TOPIX" индекс 0.8%-ийн тус тус өслөө. Төв банкны ерөнхийлөгч Харухико Куродагийн бүрэн эрхийн хугацаа 2023 оны 4-р сард дуусаж байгаа тул дараагийн ерөнхийлөгчид өрсөлдөх гишүүдийн нэрс Япон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг 7 хоногт ихээр татлаа. 
  2. Төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4-р сард дуусаж байгаатай холбоотойгоор Япон улсын мөнгөний тэлэх бодлогод өөрчлөлт орох эсэхэд хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулж байна. Япон улсын төв банк сүүлд болсон 1-р сарын Мөнгөний бодлогын хурлаараа өмнөх шийдвэртээ өөрчлөлт оруулаагүй буюу бодлогын хүүгээ -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжөө 0.5%-иас дээш гаргахгүй байх бодлогоо хэвээр баримталж байна. 
  3. Төв банкны дараагийн ерөнхийлөгчийг бодлого боловсруулагчид томоохон төв банкнуудтай нягт уялдаа холбоотой ажиллах, дотоод болон гадаад зах зээлд оролцогчдыг ойлгох, инфляцын түвшнийг зорилтот 2.0%-д тогтмол барих зэрэг чухал зүйлсийг олгойлж бодлого боловсруулах ёстой гэдэгт санал нэгдэж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын агаарын бөмбөлөг АНУ-ын газар нутаг дээгүүр ниссэн нь тагнуулын шинж чанартай байгаа тул 2 улс хоорондын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдад геополитикийн эрсдэлийг нэмэгдүүлж улмаар БНХАУ-ын хувьцааны зах зээлийг жишиг индексүүд 7 хоногт бууралттай байлаа.
  2. АНУ-ын ерөнхийлөгч Байдены засаг захиргаа 10-р сард БНХАУ-д дэвшилтэт хагас дамжуулагч болон зарим төрлийн чипийг худалдахыг хориглох арга хэмжээ авахаа зарласан билээ. Харин үүний дараа БНХАУ-ын агаарын бөмбөлөг тагнуулын шинж чанартай АНУ-ын газар нутаг дээгүүр ниссэн нь улс хоорондын стратегийн өрсөлдөөн, болон дипломат харилцаанд сөргөөр нөлөөлж байна.
  3. БНХАУ-аас өнгөрсөн 11-р сараас эхлэн цар тахлын хязгаарлалтаа сулруулж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын зах зээлийн хэтийн төлөвт итгэх итгэлийг нэмэгдүүлсэн билээ. Гэсэн хэдий ч томоохон банкнууд бодлогын хүүгээ өсгөсний улмаас дэлхийн зах зээлд эрэлт буурч мөн тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар уналттай байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг сааруулахад нөлөөтэй байна. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ