{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.12 - 2022.09.16

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.12 - 2022.09.16


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) Топ 20 индекс 35,491.02 нэгжид хүрч, 2.91%-иар өссөн. МХБ дээр 7 хоногт нийт 1.01 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгдсэн.
  2. Монгол Улс 2022 оны эхний 8 сард нийт 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.4 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.8 тэрбум ам.доллар, импорт 5.6 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.3 (32.7%) тэрбум ам.доллароор, экспорт 2.2 (38.7%) тэрбум ам.доллароор, импорт 1.1 (25.2%) тэрбум ам.доллароор тус тус өсөөд байна.
  3. 7 хоногт төгрөг ам.долларын эсрэг 0.87%-иар суларч, 1 ам.доллар 3,248.97 төгрөгтэй тэнцсэн. БНХАУ-ын юанийн эсрэг 0.56%-иар чангарч, 1 юань 462.80 төгрөгтэй тэнцээд байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 8-р сарын инфляцын түвшин хүлээлтээс өндөр байсан нь хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байхад нөлөөллөө. Учир нь өндөр инфляцын эсрэг Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүгээ 0.75%-иар өсгөх магадлал маш өндөр болоод байна. 
  2. 7 хоногт мэдээлэгдсэн АНУ-ын 8-р сарын инфляцын түвшин 8.1%-ийн хүлээлттэй байсан боловч 8.3%-д хүрч хүлээлтийн давсан. Суурь инфляц мөн адил (Хоол хүнс болон эрчим хүчний нөлөөг оруулаагүй инфляц) 6.3%-д хүрсэн нь мөн шинжээчдийн хүлээлтээс өндөр байна.
  3. Бодлогын хүү өсөлтийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлтийн хувь багасаж, компаниудын ашигт ажиллагаа буурах төлөвтэй байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор компаниуд зардлаа бууруулахаар ажилтан нэмж авахгүй байх, ажлын байрны цомхотгол хийх зэрэг арга хэмжээнүүдийг аваад байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Эдийн засгийн өсөлт удаашрах шинж тэмдгүүд 7 хоногт нэмэгдэн нь Европын хувьцаанууд 7 хоногт бууралттай байхад нөлөөллөө. "STOXX Europe 600" индекс 2.89%, "Germany’s DAX" индекс 2.65%, "France’s CAC 40" индекс 2.17%, "UK’s FTSE 100" индекс 1.56% тус тус буурсан. "Italy’s FTSE MIB" индекс өөрчлөлт багатай хаагдсан.
  2. Их Британийн фунт стерлинг ам.долларын эсрэг 7 хоногт дахин суларч 1985 оноос хойших хамгийн доод түвшиндээ очоод байна. 7 хоногт ханш суларсанд Английн төв банк бодлогын хүүгээ 0.5%, ХНС бодлогын хүүгээ 0.75%-иар ирэх бодлогын хурлаар өсгөх төлөвтэй байгаа нь нөлөөллөө.
  3. Их Британийн 8-р сарын инфляц 9.9%-д хүрсэн нь 7-р сарын 10.1%-иас бууралттай үзүүлэлт боллоо. Гэсэн хэдий ч суурь инфляц (хоол хүнс болон эрчим хүчний нөлөөг хассан) 6.2%-иас 6.3%-д хүрч өссөн байна. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. "Nikkei 225" индекс 2.29%, "TOPIX' индекс 1.37% тус тус бууралттай хаагдсан. 
  2. Японы иен ам.долларын эсрэг суларч 142.8-аас 142.92-д хүрлээ. ХНС бодлогын хүүгээ эрчимтэй өсгөх хүлээлт нэмэгдсэн нь иений ханшийн сулралд гол нөлөөг үзүүлсэн. Японы төв банк ханшийн сулралын эсрэг интервенц хийхээ мэдэгдсэн боловч 7 хоногт иений ханш суларсан хэвээр байлаа.
  3. Япон улсын 8-р сарын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 22.1%, сарын өмнөх үеэс 19% өсөөд байна.  

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцаанууд юанийн ханшийн сулрал болон үл хөдлөхийн салбарын бууралтын мэдээний нөлөөгөөр 7 хоногт бууралттай байлаа. "Shanghai Composite" индекс 4.2% "CSI 300" индекс 3.9%-иар тус тус бууралттай хаагдсан.
  2. ХНС-аас инфляцын эсрэг бодлогын хүүгээ өсгөж байгаа нь юанийн ханшийн сулралд  шууд нөлөөлсөөр байгаа билээ. Харин сүүлийн үед ханш эрчимтэй сулрахад БНХАУ-ын төв банк 8-р сард бодлогын хүүгээ бууруулсан нь нөлөөлж байна. БНХАУ-ын төв банк одоогоор юанийн ханшийн тогтвортой байдлыг хангахаар арилжааны банкнуудын гадаад валютын нөөцийн хэмжээг бууруулаад байна. 
  3. Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний индекс 8-р сард өмнөх оны мөн  4.2% өсөлттэй, сарын өмнөхөөс 3.8%-ийн өсөлттэй гарлаа. Жижиглэн худалдааны борлуулалт жилийн өмнөх мөн үеэс 5.4%, сарын өмнөх үеэс 2.7% өссөн байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ