{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨВӨЛ ИРЭВ ҮҮ?

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨВӨЛ ИРЭВ ҮҮ?


Өнгөрөгч долоо хоногт АНУ-н төв банкнаас бодлогын хүүгээ 0.50 нэгж хувиар өсгөсөн билээ. Тус банкны тэргүүн дараагийн уулзалтаар хүүг 0.75 нэгж хувиар өсгөх нь эдийн засагт эерэг хүлээлт үүсгэхгүй гэж мэдэгдсэний дараа хөрөнгө оруулагч нарт бага зэрэг итгэл үүсээд байлаа. Гэсэн хэдий ч сүүлийн 3 өдөр хөрөнгө оруулагчид өөрсдийн хувьцаагаа зарж эхэлснээр технологийн салбараас 1 их наяд ам.доллартой тэнцэх хөрөнгө арчигдаад байна.

Тухайлбал: “Microsoft” компани 189 тэрбум ам.доллароор, “Tesla” компани 199 тэрбум ам.доллароор, "Аmazon" компани 173 тэрбум ам.доллароор, “Alphabet” буюу “Google” компани 123 тэрбум ам.доллароор, “Meta Platforms буюу Facebook” компани 70 тэрбум ам.доллароор үнэлгээнүүд нь тус тус буураад байгаа юм.

Хөрөнгийн зах зээлийн уналттай холбоотойгоор эдийн засагчид хямрал болох магадлалыг нэмэгдүүлээд байна. “The Wall Street Journal”-ийн судалгаанаас харвал ирэх 12 сарын хугацаанд хямрал болох магадлал 1-р сард 18% байсан бол одоогоор 28% болон өссөн байна.

Ерөнхийдөө цар тахлыг зогсоох зорилготой БНХАУ дахь хатуу хөл хорио, ОХУ болон Украин хоорондын дайн нь дэлхийн бусад орнуудын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж энэ нь хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлолыг нэмэгдүүлж улмаар зах зээл уналттай байна.

Зарим хөрөнгө оруулагчид энэ тодорхойгүй байдлын үед зах зээл уналттай байгаа нь гайхах зүйл биш гэж хэлээд байгаа бөгөөд уг зах зээлийн уналтыг боломж гэж харах нь зөв гэж үзэж байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ