{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛАХ ГЭЖ ЯАРАХГҮЙ

ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛАХ ГЭЖ ЯАРАХГҮЙ


АНУ-ын инфляцын түвшний трендийг урт хугацаанд нь авч үзвэл бууралттай байгаа хэдий ч 2023 оны 11 сарын инфляцын түвшнээс хойших үзүүлэлтийг сар тус бүрээр нь харвал инфляцын түвшин 3.1% - 3.5%-ийн хооронд тогтсон байдалтай байна.

Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл инфляцын түвшний дарамт хадгалагдсан хэвээр байгааг онцолж, 2024 оны 3-р сард шинэчилсэн бодлого боловсруулагчдын төсөөллийг дагуу бодлогын хүүг эрт бууруулахгүй байх нөхцөл үүсээд байгааг мэдээллээ. Тэрээр хэрэв шаардлагатай бол бодлогын хүүг бууруулахгүйгээр одоогийн түвшинд хадгалсаар байх болно хэмээн мэдэгдээд байгаа юм.

АНУ-ын 2024 оны 3 сарын инфляцын түвшин 3-р сард жилийн өмнөх үеэс 3.5%, сарын өмнөх үеэс 0.4% тус тус өссөн үзүүлэлттэй гарсан юм. Тус улсын зорилтот инфляцын түвшин 2.0%-тай харьцуулахад өндөр хэвээр байна.

Холбооны нөөцийн сан 6-р сард болох хурлаар бодлогын хүүгээ бууруулах магадлал 50%-иас 20% болж буурсан байдалтай байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ