{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХАС БАНК (XAC) 2024 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ТАЙЛАН НИЙТЛЭГДЛЭЭ

ХАС БАНК (XAC) 2024 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ТАЙЛАН НИЙТЛЭГДЛЭЭ


Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) I-р ангилалд бүртгэлтэй Хас Банк /XAC/ 2024 оны 1-р улирлын тайлангаа танилцууллаа.

Хас Банкны 2024 оны 1-р улирлын татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.5%-иар өсөж 42.1 тэрбум төгрөгт хүрлээ. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөж (ROE) тайлант хугацаанд 26.5%-тай гарлаа.

2024 оны 1-р улирлын санхүүгийн үзүүлэлтүүдээс онцолбол:

  • Зээлийн багц оны эхнээс 5.9% өсөж 2,911 тэрбум төгрөг;
  • Чанаргүй зээлийн харьцаа 2.6%;
  • Харилцах, хадгаламжийн эх үүсвэр оны эхнээс 0.7%-иар буурч 2,830 тэрбум төгрөг;
  • Олон улсын санхүүгийн байгууллагуудаас татан төвлөрүүлсэн урт хугацаат гадаад эх үүсвэр 34.9% өсөж 1,096 тэрбум төгрөг;
  • Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 20.95% (байвал зохих хэмжээ 12.5%);
  • Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 38.3%-д (байвал зохих хэмжээ 25.0%) тус тус хүрлээ.

Эх сурвалж: Хас Банкны албан ёсны веб сайт

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ