{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“ИНВЕСКОР ББСБ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2019.6.10-НД ЭХЭЛНЭ

“ИНВЕСКОР ББСБ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2019.6.10-НД ЭХЭЛНЭ


Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэж, нээлттэй хувьцаат компани болсон “Инвескор ББСБ” ХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр амжилттай явагдаж дууссан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос тус компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эхлүүлэх зөвшөөрлийг олголоо.

“Инвескор ББСБ” ХК нь нийт гаргасан хувьцааныхаа 15 хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгон арилжаалсан бөгөөд хөрөнгө оруулагчид нийт 18.9 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлж, анхдагч зах зээлийн арилжаа нийлүүлэлтээсээ давж амжилттай хаагдсан билээ.

Тус компани анхдагч зах зээлийн арилжааг захиалгын бүртгэлийн аргыг ашиглан, Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын дагуу зохион байгуулсан ба нэмж гаргасан хувьцааны 9.1 сая ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад 1,650-1,750 төгрөгөөр, 1.6 сая ширхэг хувьцааг олон нийтэд 1,550-1,650 төгрөгөөр тус тус санал болгон арилжаалсан. Анхдагч зах зээлийн арилжаагаар стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга нь санал болгосон дээд үнээрээ буюу 1,750 төгрөгөөр 100 хувь биелж, хуваарилалт хийгдсэн бол олон нийтэд нийлүүлэх нэгж хувьцааны үнийг 1,600 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэсэн. Тус тогтоосон ханшнаас доогуур үнээр захиалга өгсөн хөрөнгө оруулагчдын захиалга журмын дагуу биелэх боломжгүй бөгөөд 1,600 төгрөгөөс дээш үнээр өгсөн захиалгууд 90.84 хувиар хувь тэнцүүлэн хуваарилалт хийгдлээ.

Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж, үнэт цаас худалдан авах захиалга нь татан төвлөрүүлэхээр зорьсон хөрөнгөөс давж ирсэнтэй холбогдуулан үнэт цаасны хуваарилалт хувь тэнцүүлэн хийгдсэн. Иймд, хөрөнгө оруулагч та бүхэн өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандан захиалга нь хэрхэн биелэгдсэн талаар тодруулж, биелэгдээгүй захиалгын үлдэгдэл мөнгөн хөрөнгийг мөнгө хүсэх өргөдөл гарган авах боломжтой юм. Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсонтой холбогдуулан хөрөнгө оруулагчид үлдэгдэл мөнгөн хөрөнгийг өнөөдрөөс буцаан авах эрх үүслээ.


Бусад мэдээ