{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.07 - 02.11 | ☕ ИНФЛЯЦ БА МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.07 - 02.11 | ☕ ИНФЛЯЦ БА МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ |


ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌

Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#6/2022


Энэ долоо хоногт онцлох ишлэл

“Innovation distinguishes between a leader and a follower. ”

- Steve Jobs


Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 2.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "Монгол Базальт" (MBW 15.17%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Монгол Нэхмэл" (MNH -14.29%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 21 ширхэг бондыг 2.1 сая төгрөгөөр арилжаалжээ.


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 203,384 ширхэг нэгж эрхийг 34.5 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 80,174 ширхэг нэгж эрхийг 79.6 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн долоо хоногийн инфляцын өсөлтийн мэдээ хөрөнгө оруулагчдыг тогтворгүй байдалд оруулснаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн Dow Jones (DJIA) индекс 1.00 хувь, S&P 500 индекс 1.82 хувь, Nasdaq Composite индекс 2.18 хувиар тус тус унасан бол Russel 2000 индекс 1.39 хувь, S&P MidCap 400 индекс 0.93 хувиар тус тус өссөн байна. Meta Platforms /Facebook/, Microsoft болон Alphabet /Google/ зэрэг томоохон технологийн хувьцааны уналт нь индексүүдийн уналтад нөлөөлсөн ч ресторан, зочид буудал, энтертаймент, агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарын компаниудын хувьцаанууд өсжээ.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын бүсийн компаниудын 2021 оны жилийн эцсийн тайлан шинжээчдийн хүлээлтээс давсан тул өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл өсөлт үзүүллээ. Тухайлбал, STOXX Europe 600 индекс 1.61 хувь, Германы Xetra DAX индекс 2.16 хувь, Францын CAC 40 индекс 0.87 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.92 хувь, Италийн FTSE MIB индекс 1.36 хувиар тус тус өссөн байна. Мөн Европын бүсийн голлох бондуудын өгөөж нь инфляцын өсөлтөөс болон өссөн байна.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт, Японы томоохон компаниудын жилийн эцсийн тайлан сайн гарснаар Японы хөрөнгийн зах зээл өсөлттэй байсан бөгөөд Nikkei 225 индекс 0.93 хувь, TOPIX индекс 1.66 хувиар тус тус өссөн байна. Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.20 хувиас 0.22 хувь хүртэл өссөн бол АНУ-ын инфляцын түвшин өндөр гарснаар, ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэсэн хүлээлтийн улмаас ам.долларын ханш чангарчээ. Ингэснээр иений ам.доллартой харьцах ханш бага зэрэг суларч 115.22-с 116.02-д хүрчээ.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчд БНХАУ-ын бодлого боловсруулагчдын зүгээс нэмэлт дарамт шахалт үүсэхгүй гэсэн эерэг хүлээлт үүсгээд байгаа тул Шанхайн нэгдсэн индекс 3 хувь, CSI 300 индекс 0.8 хувиар тус тус өссөн байн. Мөн БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ өгөөж өнгөрсөн долоо хоногт 2.728 хувиас 2.81 хувь болж өссөн бол Юанийн ам.доллартой харьцах ханш 6.36 байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт онцлох график

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт эдийн засаг

АНУ-ЫН ИНФЛЯЦ 7.5 ХУВЬТАЙ ГАРЛАА

  2022-02-11  

АНУ-ын инфляц 2022 оны эхний сард 7.5 хувьтай гарч, сарын дүнгээр өмнөх сараасаа 0.6 хувиар эрчимжлээ. Энэ нь сүүлийн 40 жилийн дээд цэгтээ хүрсэн үзүүлэлт болж байна. Шинжээчид 7.2 хувьтай гарна гэсэн хүлээлттэй байсан юм... Дэлгэрэнгүй

GOLDMAN SACHS: ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК ЭНЭ ОНД БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 7 УДАА ӨСГӨХ ТӨЛӨВТЭЙ 

  2022-02-11  

“Goldman Sachs” АНУ-ын Төв банк энэ онд бодлогын хүүгээ таван удаа өсгөнө гэж таамаглаж байснаа долоо болгож шинэчиллээ. Тухайлбал: Холбооны Нөөцийн банк долоон шийдвэр дараалан бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөнө гэж тооцоолсон байна... Дэлгэрэнгүй

ГЕГ: I САРД ЭКСПОРТ 15.7 ХУВИАР БУУРЧ, ИМПОРТ 21.3 ХУВИАР ӨССӨНӨӨР ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ $16.1 САЯЫН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ

  2022-02-09  

Оны эхний сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурч, 1.1 тэрбум ам.доллар болсон байна. Экспорт буурч, импорт өссөнөөр гадаад худалдаа 16.1 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Сүүлийн жилүүдэд гадаад худалдааны тэнцэл тогтмол ашигтай гарч байсан ч түүхий эдийн экспорт буурсан нь алдагдалтай гарахад нөлөөлсөн байна... Дэлгэрэнгүй


ТАТАХ

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite



Бусад мэдээ