{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ИХ БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АЖЛАА ӨГӨВ

ИХ БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АЖЛАА ӨГӨВ


Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс 2 сар хүрэхгүй хугацаанд ажилласны эцэст ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өглөө. Тэрээр Их Британийн улс төрийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд ажилласан удирдагч болоод байна. 

Ерөнхий сайд Лиз Трасс эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор татвар бууруулах, эрчим хүчний татаас олгох, их хэмжээний зээл олгохоо мэдэгдсэн билээ. Гэвч энэхүү шийдвэр нь санхүүгийн зах зээлд эмх замбараагүй байдлыг үүсгэсэн юм. Шийдвэрийн дараагаар Их Британийн ЗГҮЦ-ны өгөөж огцом өссөн бөгөөд төв банкны зүгээс үүний эсрэг интервенц хийж ЗГҮЦ-ны өгөөжийг тогтворжуулсан. Үүнтэй холбоотойгоор түүний санал асуулгын үнэлгээ ерөнхий сайдын түүхэн доод хэмжээнд очсон юм.

Дараагийн ерөнхий сайд ирэх 7 хоногт сонгогдох бөгөөд тэр хүртэл Лиз Трасс ерөнхий сайдын ажлаа хийх байна.

Source: Bloomberg 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ