{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ГАЗРЫН ТОСНЫ ФЬЮЧЕРС ХАНШ 2017 ОНД 12 ХУВИАР ӨСЖЭЭ

ГАЗРЫН ТОСНЫ ФЬЮЧЕРС ХАНШ 2017 ОНД 12 ХУВИАР ӨСЖЭЭ


Өнгөрсөн есдүгээр сараас өсөлтийн бүсэд шилжсэн газрын тосны фьючерс ханш 2017 онд нийт 12 хувиар өссөн байна. Энэ нь хоёр дахь жилдээ дараалан өссөн эерэг үзүүлэлт юм. 

JBC Energy: I сар дууссаны дараа газрын тосны ханш нэг баррель нь эргээд 60 ам.доллараас доогуур түвшинд хүрнэ.Зургийг: wsj.com

Үүний өмнөхөн газрын тосны салбар байгалийн гамшиг, Ойрх Дорнодод үүссэн зөрчилдөөн, OPEC-ийн орнууд, АНУ-ын дунд үүссэн өрсөлдөөн зэрэг хүндхэн жилийг ардаа үдсэн. Харин 2018 онд газрын тосны ханшийн өсөлт нь "АНУ гарцаа нэмэгдүүлэх шалтгаан" болох эсэхийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна. Одоогоор энэ салбарт улирлын шинж чанартай маш таатай нөхцөл бүрдээд байгааг Австрийн Вена хот дахь "JBC Energy"-ийн шинжээчид онцолж байгаа юм. Гэхдээ энэ өсөлт богино болон дунд хугацаанд тогтвортой үргэлжлэхгүй, I сар дууссаны дараа газрын тосны ханш нэг баррель нь эргээд 60 ам.доллараас доогуур түвшинд хүрнэ гэж тус байгууллагын шинжээчид таамаглажээ.


Н.Номин-Эрдэнэ

Холбоо барих: Nominerdene.n@bloombergtvmongolia.com

Tsatsralt.b@bloombergtvmongolia.com


Бусад мэдээ