{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn

Эрик Юан, Zoom


2 гаруй жилийн дотор Ковид-19 цар тахал бидний амьдралын хэв маяг, ажил, суралцах арга барил гэх мэт олон зүйлсийг өөрчилсөн билээ. Үүний зэрэгцээ бизнесийн салбарт шинэ эрэлт үүсэж, зарим төрлийн бизнесүүд өндөр ашигтай ажилласан юм. Цар тахлын үеэр тэрбумтан болсон зарим хүмүүсийг Ковид тэрбумтнууд гэж нэрлэж байгаа бөгөөд үүнд 58 тэрбумтан багтаж байна.

Тэдний хөрөнгө цар тахлын үеэр огцом өссөнийхөө адил огцом буураад байна. Тэдгээрийн нэг нь Zoom-ийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Эрик Юан юм. Түүний хөрөнгө Ковид тахлын үеэр оргил үедээ 28.6 тэрбум ам.долларт хүрсэн бол 2022 оны 9-р сарын байдлаар 4.6 тэрбум ам.долларт хүрч, 84%-иар буураад байна.

Эрик Юан найз охинтойгоо уулзахын тулд олон цаг явж уулздаг байсан тул үүнээс санаа авч 2011 онд Zoom-ийг үүсгэн байгуулжээ. Тухайн үед хосууд үерхдэг байсан бөгөөд одоо хуримласан байна. Ковид тахлын үед Zoom-ийн хэрэглээ дэлхий даяар ихэсч тус компанийн үнэлгээ оргил үедээ хүрсэн байна. Үүнтэй холбоотойгоор Эрик Юанийн хөрөнгө 28.6 тэрбум ам.долларт хүржээ. Цар тахлын нөлөө дэлхий даяар багассантай холбоотойгоор тус компанийн хувьцааны ханш төд удалгүй буурч 2022 оны 9-р сарын байдлаар 4.6 тэрбум ам.долларт хүрээд байна. 

/Жич: Эрик Юан нь 2021 онд Zoom-ийн хувьцааныхаа гуравны нэгийг хандивласан./

Source: Bloomberg


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ