"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭГДЭЛ-MSE
Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа давхар бүртгүүлсэн "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (TSX:ERD| MSE:ERDN) нь Монгол Улсад Баян Хөндий, Алтан нар орд газарт алтны хайгуулын үйл ажиллагаа явуулах "Хөндий" нэртэй төслийг хэрэгжүүлдэг бөгөөд тус компани нь Баян Хөндий алтны ордын NI 43-101 эрдсийн нөөцийн тайланг Канад улсын SEDAR буюу тайлан бүртгэлийн цахим системд оруулж, нийтэлсэн тухайгаа 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр мэдээллээ.
Тус компани нь Хөндий төслийн эдийн засгийн урьдчилсан үндэслэл, тооцоолол болон Баян Хөндий, Алтан нар орд газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасантай холбогдуулан шаардлагатай техникийн судалгаануудыг 2018 оны 4 улиралд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Монгол хэл дээрх дэлгэрэнгүй мэдээг Энд дарж уншина уу.
Англи хэл дээрх дэлгэрэнгүй мэдээг Энддарж уншина уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ