{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 8008 8704, 8000 3146
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ДОМОГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ПИТЕР ЛИНЧ

ДОМОГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ПИТЕР ЛИНЧ


Дэлхийн бүх цаг үеийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагч, сангийн менежер Питер Линч нь 1977-1990 оны хооронд “Fidellity Magellan” гэх хөрөнгө оруулалтын санг удирдаж байсан. Тэрээр уг 13 жилийн хугацаанд тус сангийн хөрөнгийн хэмжээг 20 сая ам.доллароос 14 тэрбум ам.доллар хүртэл өсгөж чадсан юм.

1944 онд эгэл жирийн гэр бүлд төрсөн Питер Линч анх 11 насандаа “Brae Burn Country Club” гэх гольфийн клубт ажиллаж эхэлсэн байдаг. Тоглогчдын цохиурыг зөөхдөө тэрбумтнууд хоорондын яриаг сонсож, томоор сэтгэж эхэлсэн тэрээр хожим домогт хөрөнгө оруулагчдын нэг болсон юм. 1977 онд “Fidellity Magellan” хөрөнгө оруулалтын санг удирдаж эхлэхдээ 33 настай байсан бол түүний үнэмлэхүй амжилт нь 1990 онд 46 насандаа тэтгэвэртээ гарах боломжийг өгсөн байна.

Түүний хөрөнгө оруулалтын өгөөж жилд дунджаар 29%-т хүрч байсан нь "S&P500" индексийн өгөөжөөс 2 гаруй дахин их үзүүлэлт юм. Питер Линч өөрийн хөрөнгө оруулалтын стратегийг хуваалцаж доорх алдартай хөрөнгө оруулалтын номуудыг бичсэн байдаг.

Beating the Street

Learn to Earn

One Up on Wall Street

Түүний удирдаж байсан сан -56%, -27.5%, -42%, -32% зэрэг уналтуудын туулж байсан хэдий ч сангийн хөрөнгө 13 жилийн хугацаанд 20 сая ам.доллароос 14 тэрбум ам.долларт хүрсэнийг дахин дурдах нь зүйтэй болов уу?

Хувьцааны зах зээл уналттай байгаа энэ үед хөрөнгө оруулагчид санаа зовох нь мэдээж хэрэг. Зах зээл дээр өсөлт болон уналтууд үргэлжилсээр байх болно. Хэрэв та бодит үнэ цэн нь зах зээл дээр доогуур үнэлэгдсэн компанийг сонгож өөртөө итгэлтэйгээр хөрөнгө оруулалт хийсэн бол хөрөнгө оруулагчийн хувьд та ажлаа маш сайн хийжээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ