{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Дэвшлээс ухралт руу: Япон улсын автомашины экспортын шинэ сорилт

Дэвшлээс ухралт руу: Япон улсын автомашины экспортын шинэ сорилт


Японы автомашины экспортын өсөлт сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж байсан ч энэ онд огцом саарах шинжтэй байна. 

Тухайлбал, Японы суудлын автомашины жил бүрийн 1-с 4-р сард ногдох экспортын нийлбэр дүнг харьцуулж үзэхэд:

  • 2022 онд +1.8 хувь
  • 2023 онд +30.6 хувь
  • 2024 онд +20.8 хувь тус тус өсөж, эрчимтэй тэлж байв. 

Гэвч 2025 онд АНУ-ын автомашины импортын татвар өссөнөөр Япон улсын автомашины үнэ нэмэгдэж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар буурчээ. Үүний үр дүнд экспортын өсөлт ердөө +5.6 хувь болж, өмнөх жилийн үзүүлэлтээс ойролцоогоор 4 дахин багассан байна.

Үүнээс гадна хөрөнгө оруулагчид Япон дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, иений ханш ам.долларын эсрэг өссөн нь экспортын үнэ улам нэмэгдэхэд нөлөөлсөн. Энэ нь зөвхөн автомашины үйлдвэрлэгчдэд бус, сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээ зэрэг холбоотой салбаруудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. 

Шинжээчдийн үзэж буйгаар автомашины үйлдвэрлэлийг танаж эхэлбэл ажилгүйдэл өсөх, цалин хөлсний өсөлт удаашрах, бодит орлогын бууралт бий болох эрсдэлтэй юм. Үйлдвэрүүд хүн хүчээ багасгаж, цомхотгол хийх нь дотоод эрэлт, хэрэглээг бууруулж, эдийн засгийн өсөлтийг улам удаашруулж болзошгүй.

Уг асуудлаас гадна АНУ ба Япон улсын тарифын хэлэлцээрт онцлох ахиц одоог хүртэл гараагүй байгаа нь Япон улсын эдийн засгийн цаашдын төлөвийг улам төвөгтэй болгож байна.

Япон улсын автомашины үйлдвэрлэлийн салбарын ирээдүй энэ сорилтыг хэрхэн давах нь цаг хугацааны асуудал юм. Цаашид хоёр орны эдийн засгийн харилцаа ямар чиглэлд өөрчлөгдөх, экспортын өсөлт сэргээгдэх эсэх нь олон улсын худалдааны бодлогоос шалтгаалах төлөвтэй байна. 


Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261


Бусад мэдээ