{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 8008 8704, 8000 3146
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Дэлхийн хамгийн баян хүн: #8 Сергей Брин | 94.4 тэрбум ам.доллар

Дэлхийн хамгийн баян хүн: #8 Сергей Брин | 94.4 тэрбум ам.доллар


Сергей Брин нь "Google"-ийн холдинг компани болох "Alphabet"-ийн үүсгэн байгуулагчдын нэг юм. Түүний эзэмшлийн группт "Gmail", "Android" болон "YouTube" багтдаг. 

Сергей Бриний гэр бүл түүнийг 6 настай байхад ЗХУ-аас дүрвэсэн байдаг. Тэрээр Мэрилэндийн их сургуульд математик, компьютерын ухааны чиглэлээр суралцсан. Түүний дараагаар Стэнфордын их сургуульд докторын зэрэгт суралцах явцдаа ирээдүйн бизнес хамтрагч Ларри Пэйжтэй танилцсан байдаг. 1998 онд Ларри Пэйжийн гараашинд интернэт хайлтын системийн төсөл дээр хамтран ажилласан. Уг төсөл нь хожим бидний мэдэх "Google" болсон юм.

2022 оны 9 сарын 5-ны байдлаар түүний нийт хөрөнгө 94.4 тэрбум ам.доллартой тэнцэж байна. 

Түүний хөрөнгөөр юу юу авч болох вэ?

- 55.1 сая трой унци алт

- 1.01 тэрбум баррель газрын тос авч болно.

Түүний хөрөнгө юутай тэнцүү хэмжээтэй вэ?

- АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.411%

- Дэлхийн хамгийн баян 500 хүний нийт хөрөнгийн 1.34%

- АНУ-ын өрхийн медиан орлогоос 1,398,230 дахин их хэмжээтэй тус тус тэнцүү байна.

Source: Bloomberg 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ