{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 8008 8704, 8000 3146
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Дэлхийн хамгийн баян хүн: #7 Уоррен Баффет | 98.4 тэрбум ам.доллар

Дэлхийн хамгийн баян хүн: #7 Уоррен Баффет | 98.4 тэрбум ам.доллар


Уоррен Баффет нь 1965 оноос хойш жил бүр 20%-иар зах зээлийн үнэлгээгээ тэлж буй "Berkshire Hathaway" хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ийн дарга юм.

Тэрээр 11 настайдаа Нью-Йоркийн хөрөнгийн биржид очиж үзсэн бөгөөд нэг жилийн дараа "Cities Service" компанийн хувьцааг анх авсан байдаг. 1950 онд Ухаалаг хөрөнгө оруулагч" номын зохиогчид болох Бенжамин Грэхэм, Дэвид Додд нар Колумбын их сургуульд багшилдаг болохыг мэдсэнийхээ дараагаар тус сургуульд элсэх хүсэлт гаргаж, суралцсан түүхтэй. 

"Berkshire Hathaway" гэх нэхмэл үйлдвэрлэлийн компанийн хувьцааг 1962 оноос хойш худалдан авсан бөгөөд компанийн ТУЗ-ийн дарга болсныхоо дараагаар холдинг компани болгон өөрчилсөн байдаг. 2022 оны 9 сарын 2-ны байдлаар түүний нийт хөрөнгө 98.4 тэрбум ам.доллартой тэнцэж байна. 

/Жич: Уоррен Баффет өөрийн дийлэнх хөрөнгөө сайн үйлсэд зарцуулахаа амласан. Түүнийг нас барсны дараа дийлэнх хөрөнгө нь "Bill & Melinda Gates Foundation"-д очих төлөвтэй байна./

Түүний хөрөнгөөр юу юу авч болох вэ?

- 58.0 сая трой унци алт

- 1.05 тэрбум баррель газрын тос авч болно.

Түүний хөрөнгө юутай тэнцүү хэмжээтэй вэ?

- АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.428%

- Дэлхийн хамгийн баян 500 хүний нийт хөрөнгийн 1.39%

- АНУ-ын өрхийн медиан орлогоос 1,457,692 дахин их хэмжээтэй тус тус тэнцүү байна.

Source: Bloomberg 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ