{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Дэлхийн хамгийн баян хүн: #5 Билл Гэйтс | 116 тэрбум ам.доллар

Дэлхийн хамгийн баян хүн: #5 Билл Гэйтс | 116 тэрбум ам.доллар


Билл Гэйтс нь дэлхийн хамгийн том программ хангамж үйлдвэрлэгч Майкрософт компанийн үүсгэн байгуулагч билээ. Түүний дийлэнх хөрөнгө Майкрософт компаниас үүсэлтэй бөгөөд үлдсэн хөрөнгө нь "Cascade Investment" гэх хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан удирдагддаг. Уг хөрөнгө оруулалтын компани нь одоогоор Канадын үндэсний төмөр зам, "Deere", "Ecolab" гэх компаниудад хувь эзэмшиж байна.

Тэрээр ядуурлыг арилгах, анагаах ухааны судалгаа, боловсролын санаачилгыг дэмждэг буяны байгууллага болох "Bill & Melinda Gates Foundation"-ийг 2000 онд Майкрософт дахь хувьцаа нь 100 тэрбум ам.долларт хүрсний дараагаар байгуулсан.

2022 оны 8-р сарын 31-ний байдлаар түүний нийт хөрөнгө 116 тэрбум ам.доллар байна. 

Түүний хөрөнгөөр юу юу авч болох вэ?

- 67.5 сая трой унци алт

- 1.16 тэрбум баррель газрын тос авч болно.

Түүний хөрөнгө юутай тэнцүү хэмжээтэй вэ?

- АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.506%

- Дэлхийн хамгийн баян 500 хүний нийт хөрөнгийн 1.62%

- АНУ-ын өрхийн медиан орлогоос 1,722,553 дахин их хэмжээтэй тус тус тэнцүү байна.

Source: Bloomberg 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ