{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Дэлхийн хамгийн баян хүн: #2 Жефф Безос | 158 тэрбум ам.доллар

Дэлхийн хамгийн баян хүн: #2 Жефф Безос | 158 тэрбум ам.доллар


Жефф Безос нь дэлхийн хамгийн том онлайн худалдаа эрхэлдэг Амазон компанийн үүсгэн байгуулагч бөгөөд тус компанийн 10 орчим хувийг эзэмшдэг. Уг компани нь электрон бараа, гэр ахуйн бараа болон бусад эд зүйлсийг веб сайтаараа дамжуулан борлуулдаг компани юм.  

2022 оны 8-р сарын 25-ны байдлаар түүний нийт хөрөнгө 158 тэрбум ам.доллар байна. Түүний хөрөнгө оны эхэн үеэс хойш хөрөнгийн зах зээлийн уналтын нөлөөгөөр 34.7 тэрбум ам.доллароор (on paper) багассан. Нийт хөрөнгийн 133 тэрбум ам.долларыг Амазон компанийн хувьцаа, 9.15 тэрбум ам.долларыг "Blue Origin" хаалттай компанийн хувьцаа эзэлж байна. Харин үлдсэн хөрөнгө нь бэлэн мөнгөөр байна. 

Түүний хөрөнгөөр юу юу авч болох вэ?

- 89.8 сая трой унци алт

- 1.55 тэрбум баррель газрын тос авч болно.

Түүний хөрөнгө юутай тэнцүү хэмжээтэй вэ?

- АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.685%

- Дэлхийн хамгийн баян 500 хүний нийт хөрөнгийн 2.16%

- АНУ-ын дундаж өрхийн медиан орлогоос 2,334,289 дахин их хэмжээтэй тус тус тэнцүү байна.

Source: Bloomberg Billionaires Index

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ