{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.04.24 - 2023.04.28

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.04.24 - 2023.04.28


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Хоёрдогч зах зээлийн арилжаа: 

2023 оны 4 дүгээр сарын 24-нөөс 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 7,801 ширхэг үнэт цаасыг 780,092,000 төгрөгөөр арилжаалав.

Хүснэгт 1: 2023.04.24 - 2023.04.28-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа


Үнэт цаасны симбол
Арилжсан ширхэг 
Үнийн дүн
Дээд
Доод
1
BEND-BD-30/07/24-C0039-19.2
2
192,000
96,000
96,000
2
INVA-BD-10/04/24-C0041-18
7799
779,900,000
100,000
100,000
НИЙТ
7,801
780,092,000
 
 


ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 3.42%-д хүрч буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Евро бүсийн орнуудын эдийн засгийн өсөлт саарахын зэрэгцээ инфляцын түвшин өндөр хэвээр байгаа нь стагфляцийн эрсдэлийг үүсгэж байна. Үүнтэй холбоотойгоор Европын орнуудын ЗГҮЦ-ны 7 хоногт савлагаа ихтэй байлаа. 
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өөрчлөлтгүй буюу 0.40%-д хүрч буурлаа. Үүнд, Японы төв банк Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөжийг 0%-д барих шийдвэрээ хэвээр хадгалахаар болсныг мэдэгдсэн нь гол нөлөөг үзүүллээ.
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.81%-д хаагдлаа.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 3: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
8.021%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
5.474%
05/01/23
$800,000,000.00
3
DBMMN’ 2023
USD
7.250%
9.922%
10/23/23
$500,000,000.00
4
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
8.158%
04/07/26
$600,000,000.00
5
MGMTGE' 2024
USD
8.850%
24.940%
02/08/24
$250,000,000.00
6
MMC' 2024
USD
9.250%
19.114%
04/15/24
$440,000,000.00
7
Mongol 2027
USD
3.500%
8.271%
07/07/27
$500,000,000.00
8
Mongol 2031
USD
4.450%
8.368%
07/07/31
$500,000,000.00
9
Mongol 2028 (Хүннү)
USD
8.650%
8.351%
01/19/28
$1,200,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ