{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.30 - 2023.02.03

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.30 - 2023.02.03


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр компанийн бондын анхдагч зах зээлийн арилжаанд 85,000 ширхэг үнэт цаасыг 8.5 тэрбум төгрөгөөр арилжааллаа.

Хүснэгт 1: 2023.01.30 - 2023.02.03-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын анхдагч зах зээлийн арилжаа


Огноо
Үнэт цаасны нэр
Симбол
Хэлцлийн тоо
Нэгжийн үнэ
Тоо ширхэг
Үнийн дүн
1
2023.01.30
Сэндли Бонд
BEND
                 207
100,000
85,000
8,500,000,000
ДҮН
 
 
85,000
8,500,000,000

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,543 ширхэг үнэт цаасыг 154.01 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

Хүснэгт 2: 2023.01.30 - 2023.02.03-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа


Үнэт цаасны нэр
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
1
ICBN-BD-17/08/23-C0016-13
566
56,430,200
99,700
99,700
2
LNDA-BD-02/12/23-C0024-14
586
58,529,680
99,880
99,880
3
BEND-BD-30/07/24-C0039-19.2
391
39,050,140
100,000
    99,780
НИЙТ
1,543
154,010,020
 
 

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

2023.01.30-02.03-ны өдрийн хооронд биржийн бус зах зээлд 14,280 ширхэг үнэт цаас 11,246,062,915 төгрөгөөр арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 5000 ширхэг үнэт цаас 5,000,000,000 төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 9,280 ширхэг үнэт цаас 6,246,062,915 төгрөгөөр тус арилжаалагдлаа.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. АНУ-ын 2 жил болон 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийн муруй эргээд 214 өдөр болсон бол 3 сар болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргээд 102 өдөр болжээ. ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргэх нь зах зээлд үргэлж хямралын дохио болсоор ирсэн билээ. 10 жилийн  хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж ХНС-аас өндөр инфляцын дарамт буурч байгааг онцолсны дараагаар 7 хоногт 3.53%-д хүрч буурсан. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Томоохон төв банкнууд бодлогын хүүгээ дээд хязгаартаа хүргэх нь дөхөж байна гэх хүлээлтийн нөлөөгөөр Евро бүсийн орнуудын ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт буурлаа. 
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.49%-д хүрч хаагдлаа. Тус улс нь мөнгөний тэлэх бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.50%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.94%-д хаагдлаа.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 3: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
7.635%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
4.628%
05/01/23
$800,000,000.00
3
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.018%
12/25/23
¥300,000,000.00
4
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
6.965%
04/07/26
$600,000,000.00
5
MGMTGE' 2024
USD
8.850%
18.759%
02/08/24
$250,000,000.00
6
MMC' 2024
USD
9.250%
23.855%
04/15/24
$440,000,000.00
7
Mongol 2027
USD
3.500%
6.717%
07/07/27
$500,000,000.00
8
Mongol 2031
USD
4.450%
7.106%
07/07/31
$500,000,000.00
9
Mongol 2028 (Хүннү)
USD
8.650%
7.344%
01/19/28
$1,200,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ