{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.11.21 - 2022.11.25

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.11.21 - 2022.11.25


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,684 ширхэг ширхэг үнэт цаасыг нийт 533.56 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

Хүснэгт 1: 2022.11.21 - 2022.11.25-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа

Д/д
Өдөр
Үнэт цаасны нэр
Үнэт цаасны симбол
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
1
2022.11.21-2022.11.25
ETTD-BD-10/04/23-C0011-6.8
ETTD
44
15,017,619.00
341,311.00
341,298.00
2
ETTD-BD-25/08/23-C0018-5.8
ETTD
1491
503,786,564.82
337,885.02
337,885.02
3
ETTM-BD-08/05/25-C0029
ETTM
149
14,751,000.00
99,000.00
99,000.00
НИЙТ
 
 
1,684
533,555,184
 
 

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

2022.11.21-11.25-ны өдрийн хооронд ББЗЗ-д 8,146,063 ширхэг үнэт цаас 15.44 тэрбум төгрөгөөр, 30 ширхэг үнэт цаас 3,075 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 8,136,740 ширхэг үнэт цаас 13.17 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 9,323 ширхэг үнэт цаас 2.28 тэрбум төгрөгөөр, 30 ширхэг үнэт цаас 3,075 ам.доллараар тус тус арилжаалагдлаа.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 3.68%-д хүрч буурлаа. Урт хугацааны ЗГҮЦ-ны өгөөж богино хугацааны ЗГҮЦ-ны өгөөжөөс илүү ихээр буурсан нь өгөөжийн эргэсэн муруйн зөрүүг илүү ихэсгэлээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Төв банкууд бодлогын хүүгээ өндрөөр өсгөхгүй гэх хүлээлттэй холбоотойгоор Европын ЗГҮЦ-ны өгөөжүүд 7 хоногт бууралттай байлаа. Герман улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.00%-иас доош орж 1.98%-д хүрсэн бол Их Британийн 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 3.12%-д хүрч буурлаа.
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.24%-иас өсөж 0.25%-д хүрлээ. Тус улсын төв банк мөнгөний тэлэх бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.25%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.84%-иас өсөж 2.86%-д хүрлээ.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
14.185%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
16.194%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
71.979%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.024%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
11.346%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
62.716%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
39.419%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
11.111%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
9.580%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ