{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.11.14 - 2022.11.18

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.11.14 - 2022.11.18


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,375 ширхэг ширхэг үнэт цаасыг нийт 140.45 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

Хүснэгт 1: 2022.11.14 - 2022.11.18-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа

Д/д
Үнэт цаасны нэр
Үнэт цаасны симбол
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
1
ETTD-BD-10/04/23-C0011-6.8
ETTD
16
5,446,544
340,409.00
340,409
2
ETTM-BD-08/05/25-C0029
ETTM
950
94,970,000
100,000.00
98,000
3
ICBN-BD-17/08/23-C0016-13
ICBN
200
19,968,000
99,840.00
99,840
4
LNBD-BD-02/07/23-C0014-14
LNBD
5
481,400
96,500
95,500
5
LNDA-BD-02/12/23-C0024-14
LNDA
204
19,584,000
96,000
96,000
НИЙТ
 
 
1,375
140,449,944
 
 

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

2022.11.14-11.18-ны өдрийн хооронд ББЗЗ-д 5,998 ширхэг үнэт цаас 2.79 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 3,749 ширхэг үнэт цаас 1.05 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 2,249 ширхэг үнэт цаас 1.74 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) 2 жилийн болон 10 жилийн хугацаатай өгөөжийн муруй 7 хоногт илүү гүн эргэж 1980 оноос хойших хамгийн дээд хэмжээндээ очлоо. Өгөөжийн муруй гүн эргэсэн нь Холбооны Нөөцийн Сангийн бодлого боловсруулагч Жеймс Буллардын төв банкны инфляцыг зорилтот 2.00%-д хүргэхийн тулд бодлогын хүү доод тал нь 5.00%-д дээд тал нь 7.00%-д хүргэх шаардлагатай байж магадгүй юм гэх мэдэгдэлтэй холбоотой байлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард өндөр инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүг дахин өсгөх шаардлагатай хэмээн мэдэгдсэний дараагаар Европын орнуудын ЗГҮЦ-ны өгөөж өслөө. Их Британийн 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж татварыг нэмэх, төсвийн зардлыг бууруулна гэх шийдвэрийн дараагаар өссөн.
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.23%-иас өсөж 0.24%-д хаагдлаа. Тус улс 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.25%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна. 
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.75%-иас өсөж 2.84%-д хүрлээ.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
14.978%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
17.727%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
61.014%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.028%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
12.882%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
57.628%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
49.628%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
11.922%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
10.140%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ