{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.24 - 2022.10.28

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.24 - 2022.10.28


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 400 ширхэг ширхэг үнэт цаасыг нийт 37.90 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

Хүснэгт 1: 2022.10.24 - 2022.10.28-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа

Д/д
Өдөр
Үнэт цаасны нэр
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
1
2022.10.24-2022.10.28
ETTM-BD-10/04/23-C0010-10
            400
           37,898,000
           97,990
            91,000
Нийт
            400
           37,898,000
 
 

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

7 хоногт ББЗЗ-д 16,394 ширхэг үнэт цаас 10.91 тэрбум төгрөгөөр, 19 ширхэг үнэт цаас 1937.91 ам.доллароор тус тус арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 4,760 ширхэг үнэт цаас 4.76 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагдсан бол хоёрдогч зах зээлд 11,634 ширхэг үнэт цаас 6.15 тэрбум төгрөгөөр, 19 ширхэг үнэт цаас 1,937.91 ам.доллароор тус тус арилжаалагдсан байна.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны өгөөж 7 хоногт буурч 4.02% дээр хаагдлаа. Канадын төв банк бодлогын хүүгээ хүлээгдэж байснаас багаар өсгөсөн нь ЗГҮЦ-ны өгөөж буурахад нөлөөлсөн. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Европын ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт бууралттай байлаа. Герман улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж сүүлийн 21 хоногийн доод түвшиндээ очлоо. Италийн ЗГҮЦ-ны өгөөж мөн сар гаруй хугацааны доод түвшиндээ очоод байна. 
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.237%-д хүрч буурч хаагдлаа. Тус улс 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.00%-д барих бодлого баримталж байна.
  4. Төв банкнуудын бодлогын хүүгээ өндрөөр өсгөх хүлээлт багассан нь БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.749%-иас 2.691%-д хүрч буурахад нөлөөллөө.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
13.506%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
16.490%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
28.859%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.021%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
13.515%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
51.004%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
54.906%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
12.390%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
10.579%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ