{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
BLACKSTONE RESOURCES: МОНГОЛД ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГ ХИЙЖ ЭХЛЭВ

BLACKSTONE RESOURCES: МОНГОЛД ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГ ХИЙЖ ЭХЛЭВ


Image result for blackstone resourcesМонголд өрөмдлөгийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн гэдгээ Швейцарын “Blackstone Resources” компани зарлалаа. Тус компани хайгуулын лиценз эзэмшдэг “Шар толгой”, “Ар нуур”, “Суванга” гэсэн ордуудад дээд тал нь 2000 метр хүртэл гүнд өрөмдлөг хийх юм байна. Түүхэн дата мэдээлэл, судалгаагаар эдгээр нь молибден, зэс, алтны нөөцтэй орд ажээ. Судалгаагаар молибдены 0.5 сая тонны нөөцтэй гэж гарсан байдаг байна. Өрөмдлөгийн ажил болон соронзон орны судалгаа хийснээр нэмж нөөц илрүүлэх боломжтой гэж “Blackstone Resources” компани үзэж байна. “Blackstone Resources” нь Швейцарын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 251.9 сая швейцар франк буюу 252.4 сая ам.доллар байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд хувьцааны үнэ нь 50 гаруй хувиар унажээ. Тус компани цахилгаан автомашины цэнэг хураагуурын үйлдвэрлэлд шаардлагатай кобальт, молибден, лити зэрэг металлын олборлолтоор дагнан бизнесээ эрхэлдэг. Цаашид цэнэг хураагуурын шинэ технологи бий болгохоор судалгааны төсөл эхлүүлээд байгаа юм байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ