{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"Apple Inc." СПОРТ ЦАГ ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

"Apple Inc." СПОРТ ЦАГ ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА


"Apple Inc." нь том дэлгэц, багтаамж ихтэй баттерэй болон метал хүрээтэй спорт загварын бугуйн цагийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа байна.

Тус цагийн дэлгэцийн хэмжээ хамгийн том "Apple" цагны дэлгэцийн диагоналийн уртаас 7% орчим том байх хүлээлттэй байгаа бөгөөд дэлгэцийн нягтаршил 410 x 502 пиксел байж чанараа хадгалах байна. Уг загвар нь фитнесээр хичээллэгсэд болон мэргэжлийн тамирчдад илүү тохирч аливаа дасгал хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг харуулахаас гадна бусад "Apple" цагуудаас илүү их мэдээллийг нэг дор харуулах боломжтой байдлаар бүтээгдэж байгаа нь онцлог байна.

Өнгөрсөн жилийн хувьд "Apple"-ийн бугуйн цаг тус компанийн нийт борлуулалтын орлогын 10% орчмыг бүрдүүлээд байсан бол уг бат бөх материалаар хийгдсэн, хагардаггүй дэлгэцтэй, спорт загварын бугуйн цаг зах зээлд нийлүүлэгдсэнээр "Apple" цаг компанийнхаа борлуулалтад илүү их хэмжээг эзлэх хүлээлттэй байна.

Эх сурвалж: Bloomberg

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ