{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"Apple Inc." НЬ "iPod"-ИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЗОГСООВ

"Apple Inc." НЬ "iPod"-ИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЗОГСООВ


20 гаруй жилийн өмнө нээлт хийсэн “Apple Inc.”-ийн “iPod” нь дэлхийн хөгжмийн салбар хувьсгал хийхэд чухал нөлөө үзүүлсэн төхөөрөмж билээ. Харин одоо хөгжмийн зах зээлд зөөврийн тоглуулагчийн эрэлт буурсантай холбоотойгоор “iPod”-ийн үйлдвэрлэл зогсож байна.

"Apple Inc."-ийн анхдагч цагаан өнгөтэй "iPod" нь 2001 оны 11-р сард худалдаанд гарч байлаа. Уг “iPod” нь тухайн үед Стив Жобс эрхэмд "Apple Inc."-ийг шинэчлэн бүтээхэд ихээхэн нөлөө үзүүлсэн бүтээгдэхүүн юм. Үүний дараагаар 2007 оны 4-р сарын 9-нд "Apple Inc." нь 100 сая дахь "iPod" зарагдсаныг зарласан юм.

“Apple Inc.”-ийн дэд ерөнхийлөгч, “iPod”-ийн үүсгэн байгуулагчийн хэлснээр “Хэрэв ”iPod” бүтээгдээгүй байсан бол “iPhone” бүтээгдэхгүй байсан. Бүтээгдсэн ч одоогийнх шиг инновацтай байхгүй” гэж хэлжээ. Учир нь “iPod” нь тус компанийн ажилчдад итгэлийг авчирсан гэж үздэг байна. Мөн уг төхөөрөмж нь домогт Стив Жобс эрхэмд хайрцгаас давсан зүйлсийг хийж чадах, шинэ салбарт хүч үзэх итгэлийг авчирсан байна.  

“iPod”-ийн борлуулалтын бууралт анх 2014 оны санхүүгийн жилд 24%-аар буурч эхэлсэн юм. Орчин үед "IPhone" утас нь хөгжмийн урсгал, дэвшилтэт камер, GPS навигаци бүхий газрын зураг болон бусад олон функцээр цогц үйлчилгээг үзүүлж буй нь "iPod"-ын эрэлтийг буурахад голлох нөлөөг үзүүлсэн юм.

Энэ бүхнээс дүгнэхэд "IPhone" утас нь "iPod"-ийн үйлчилгээг давхар үзүүлж буй тул "Apple Inc." нь "iPod"-ийг дахин зах зээлд нийлүүлэх шаардлагагүй гэж үзсэн бололтой.



МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ