{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНУ-ын 9 САРЫН ИНФЛЯЦ ӨНДӨР ГАРЛАА

АНУ-ын 9 САРЫН ИНФЛЯЦ ӨНДӨР ГАРЛАА


АНУ-ын 9-р сарын инфляц хүлээлтээс давж 8.2% гарлаа. Инфляцын түвшин өндөр гарахад хоол хүнс, орон байр, эмнэлгийн үйлчилгээний үнэ өссөн нь гол нөлөөг үзүүлжээ. Үүний зэрэгцээ суурь инфляц буюу хоол болон эрчим хүчний нөлөөг хассан инфляц 6.6%-д хүрсэн нь 1982 оноос хойших хамгийн дээд түвшин боллоо.  

Холбооны Нөөцийн Сан инфляцыг бууруулахаар 2022 онд 5 удаа бодлогыг хүүгээ өсгөсөн хэдий ч ийнхүү 9-р сарын инфляц өндөр гарсан нь АНУ-ын төв банкийг 11 сард бодлогын хүүгээ дахин 75 суурь нэгжээр өсгөх төлөвтэй болголоо.


Source: US Bureau of Labor Statistics

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ